Нууц мэдээллийн уурхай

Соёлын зарим бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоох болсноо мэдэгдлээ

Нийтэлсэн: 2019-10-09 10:28:15

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд “музейнх биш”, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ.

Дараа нь ШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.Биндэръяа “Барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл музейн барилгын талаар тайлбарлахдаа “Манай байгууллагаас Байгалийн түүхийн музейн барилгад хоёр удаа дүгнэлт гаргасан. Үүнд 2012 онд нэг дүгнэлт, 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавигдсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга гэдэг акт тогтоосон. Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломж байхгүй. Барилгын суурийн тоосгонууд нь үйрээд унасан, даацын хана нь бүгд босоо хагарал, цууралттай үүссэн байгаа” гэсэн юм.

Байгалийн түүхийн музейг буулгаж, суурин дээр нь Чингис хаан музей байгуулна. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм.

Эцэст нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс жадлан эсэргүүцэж, ажил гацааж байна. Тиймээс Төсөвт зохицуулалт хийж, дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах тухай санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Нийтэлсэн: 2019-12-12 17:23:14

 

Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. “Түүхээ сөхвөл” номын хурим өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Зохиог ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2019-12-12 17:10:35

 

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн ав ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв
Нийтэлсэн: 2019-12-12 13:48:08

 

Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой
Нийтэлсэн: 2019-12-12 13:46:27

 

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагы ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа
Нийтэлсэн: 2019-12-12 12:45:19

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Нийтэлсэн: 2019-12-12 12:44:02

 

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байна
Нийтэлсэн: 2019-12-12 11:52:24

 

“Зун” продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа дуучин А.Нарандулам Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г ш ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:42:21

 

Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:39:50

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дун ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:35:59

 

Товч мэдээ-  Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших