Нууц мэдээллийн уурхай

Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе

Нийтэлсэн: 2019-10-10 09:30:50

 

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн  эрүүл мэндийн өдрийг Амь аврах “40 секундын үйлдэл”-д нэгдэцгээе уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.

 

 

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ мэдээлсэн.

 

ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа 3-рт, 100000 хүн амд амиа хорлож  нас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна.

 

 

Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан  гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

 

 

 

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа хорлох  явдал юм.

 

Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан юм.

Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд цогц байх ёстой ба зөвхөн эрүүл мэндийн салбар амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх боломжгүй юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

 

Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе

·         Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа  40 секунд ярьж харилцааг эхлэх.

·         Хэрвээ чи хайртай дотны нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух.

·         Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол, 40 секундын  талаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох.

·         Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал  болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундын мэдээг  нэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах.

·         Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундыг  ажлын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчидаа дэмжих эерэг зурвасыг бий болгох.

·         Хэрвээ  та дээд удирдлагадаа  хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан  40 секундын  аудио клип буюу бичлэг хийх.

·         Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай ( Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,зурагт, радио) –тай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмүүсийн түүх , мэдээлэлийг багтаасан 40 секундын хэсэгтэй байх.

 

·         Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол, олон нийтэд  40 секундын статистик тоо мэдээг онцлох,  сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх  талаар олон нийттэй харилцах.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
Нийтэлсэн: 2019-12-11 13:05:45

 

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНООС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2019-12-11 13:01:53

 

2019.12.10-ны өдөр Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав. Тус хурлаар Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн 2019.12.03-ны өдрийн хор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Нийтэлсэн: 2019-12-11 12:54:49

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Web awards – 2019” наадмын тов гарлаа
Нийтэлсэн: 2019-12-11 11:42:04

 

“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2019-12-11 10:19:01

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай Макро эдийн засгийн төлөв байдл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Гэр бүлийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-12-11 10:08:43

 

Архангай аймгийн Онцгой байдлын газраас  “Гэр бүлийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уулзалтад алба хаагчдын гэр бүлийнхэн оролцож, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.Энэ үеэр “Жендерийн тухай ойлголт”, “Гэр б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
Нийтэлсэн: 2019-12-11 10:03:03

 

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ ОЮУТНУУДЫН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ “ДЭВЖЭЭ” НААДМЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ МОСКВА ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-12-11 09:57:14

 

Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт “Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЖЕНЕВ ХОТНОО ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨНИЙ 33 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-12-11 09:47:14

 

Энэ удаагийн Бага хурал Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Женевийн конвенцийн 70 жил, Монголын улаан загалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн түүхэн ойтой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар хэлэлцлээ
Нийтэлсэн: 2019-12-11 09:39:53

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/ 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших