Нууц мэдээллийн уурхай

“БИДНИЙ ХОТ” нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: 2019-10-10 09:46:32

 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг  даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ХОТ” сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг нь  гардууллаа. “БИДНИЙ ХОТ” уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын төрөл гэсэн 4 төрлөөр зохион явуулсан бөгөөд нийт 34 байгууллагын 40 гаруй  сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлээ ирүүллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэдэд  нээлттэйгээр энэхүү уралдааныг зохион байгуулсан юм.

Шагнал гардуулах арга  хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн ажил бол амаргүй бөгөөд асар их хариуцлагатай алба билээ. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүдийг бүтээн туурвиж ирүүлсэн нийт оролцогчдодоо болон шагналтнууддаа халуун баяр хүргэе. Хотын хөгжлийн хамтдаа зүтгэцгээе” хэмээв.

Телевиз, радиогийн төрөлд MN25 дугаар суваг телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийн тусгай дугаар тэргүүн байр эзлэн, нийслэлийн 380 жилийн ойн уралдаанд зориулж тусгайлан бүтээлгэсэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Сонин, сэтгүүлийн төрөлд “Өнөөдөр” сонины тоймч Ж.Эрдэнэцэцэг “Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн” нийтлэлээрээ тэргүүн байрт шалгарсан бол сайтын төрөлд UB.LIFE сайтын сэтгүүлч Э.Намуун “Миний хотын сайхан” сурвалжилгаараа, цахим контентын төрөлд “Фото хаус” студийн зураглаач О.Энхтөр “Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална” сэдэвт бүтээлээрээ тус тус тэргүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Ингээд 4 төрөлд шилдгээр шалгарсан сэтгүүлч, уран бүтээлчдийн нэрсийг танилцуулъя.  

Телевиз, радиогийн төрөл
Тэргүүн байр: MN25 дугаар суваг телевиз “Урт цагааны гудамж”
Дэд байр: SBN телевиз Д.Мягмартогтох  “Иргэндээ ээлтэй хот”
Гутгаар байр: Tovch.mn сошиал телевиз О.Эрдэнэдаваа  “Бахархал”
Тусгай: Дэлхийн Монголчуудын MGL радио Д.Амартүвшин  “Бидний хот”
Тусгай: “Шинэ Монгол” радио Г.Баярсайхан “Сэдэв”

Сонин, сэтгүүлийн төрөлд:
Тэргүүн байр: “Өнөөдөр” сонин Ж.Эрдэнэцэцэг “Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн”
Дэд байр: “Засгийн газрын мэдээ” сонин Б.Энхжаргал Хөгжилд чиглүүлэх боломжийнхоо хүлээсийг нь тайлья
Гутгаар байр: “Үндэсний шуудан” сонин М.Үүрийнтуяа “Бага тойруу бидний өв”
Тусгай: “Өнөөдөр” сонин О.Бат-Ундрах “Хөгжлийн түгжээ ба соёлгүй жолооч”
Тусгай: “Монголын мэдээ” сонин Д.Сандагсүрэн “Бид яагаад ийм болчихов оо”

Сайтын төрөлд:
Тэргүүн байр: UB.LIFE сайт Э.Намуун. “Миний хотын сайхан”
Дэд байр: 24tsag.mn сайт С.Гандөл “Бидний сэтгэхүйд “Ухамсрын шанаа” л хэрэгтэй”
Гутгаар байр: Gogo.mn сайт Э.Энхмаа “Сэргээх дурсамжгүй, гайхуулах гоёлгүй “нүцгэн” хот үлдэх вий”
Тусгай байр: Anir.mn сайт И.Сарангэрэл “Хотынхны завгүй хэмнэлд зориулсан зөв шийдэл”
Тусгай байр: News.mn сайт Л.Одсүрэн Түгжрэлийг шийдэх “superpower”

Цахим контентын төрөлд
Тэргүүн байр: “Фото хаус” студийн зураглаач О.Энхтөр “Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална”
Дэд байр: “Зөв залуус” баг “Хайртай хүнийхээ төлөө хариуцлагатай байцгаая”
Гутгаар байр: “Тав фильм” студи “Аминагийн нэг өдөр”
Тусгай: “Хангал” студи зураглаач Ц.Мөнхбаяр “Бидний хот”
Тусгай: Чөлөөт уран бүтээлч З.Энхбаяр “Ангиртай бүс”



Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАХИН ДАМЖУУЛАЛТЫН МӨНГИЙГ ТӨСВӨӨС ХАССАН БАЗУУДЫН БАЗАА
Нийтэлсэн: 2019-11-13 15:08:44

 

Төрийн ажил үйлчилгээг тендер нэрийн дор хуваарилдаг болсон нь нэг талдаа авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, нөгөө талдаа тендерийн монополь компаниудыг төрүүлдэг болсон олон баримт бий. Олон тэрбум төгрөгийн тендерийн цаана иргэдийн татварын мөнгө үр д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2020 оныг стандартыг мөрдүүлэх жил болгон зарлана
Нийтэлсэн: 2019-11-13 11:27:17

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-11-13 11:23:45

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гэр хорооллын 250 яндан буулаа
Нийтэлсэн: 2019-11-13 11:21:30

 

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 250 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтций ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт болж байна
Нийтэлсэн: 2019-11-13 11:12:51

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотод ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН БҮСИЙН III ХУРАЛ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-11-13 11:05:37

 

Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейн байранд энэ сарын 8-9-ний өдрүүдэд “Монголын соёлын өв” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач болон хоёр талын албаны төлө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“МЭДЛЭГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР – 2019” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Нийтэлсэн: 2019-11-13 11:03:30

 

БНСУ-ын Төв банк нь 2015 оноос эхлэн Ази тивийн хөгжиж буй орнуудын Төв банкуудад бодлогын болон техникийн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Мэдлэгийн Түншлэлийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 3 дахь жилдээ хамтран ажиллалаа.“М ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НЭМҮТ: Халдварт өвчин гэж юу вэ?
Нийтэлсэн: 2019-11-13 11:00:35

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ҮНДЭСНИЙ БРЭНД ₮ ТӨЛБӨРИЙН КАРТЫГ EMV ЧИП ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийтэлсэн: 2019-11-13 10:53:46

 

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно
Нийтэлсэн: 2019-11-13 10:34:46

 

-ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?-2016 оноос буюу ebarimt аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших