Нууц мэдээллийн уурхай

Маргааш “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно

Нийтэлсэн: 2019-10-10 12:39:39

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтыг:

-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим,

-Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал

-Зөрчлийн хууль ба сэтгүүлч багц сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд   мэргэжлийн багш нар, сэтгүүлчдийн эрхийн хамгаалахаар ажиллаж байгаа хуульчид болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд удирдан явуулна.

Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сургалт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 2 давхарт 211 тоотод болно.

Монголын Сайтын холбоо Монголын Сэтгүүлдчийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгууллагатай энэхүү сургалтыг  үе  шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно.  Сургалтын үеэр сэтгүүлчид хуульч, өмгөөлөгчдөөс  хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжтой.

“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 11 дүгээр сард “Цахим сэтгүүл зүй ба Хүний эрх ” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.

 

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“La Sante” эмнэлэг Эмэгтэйчүүдийн аарцаг үтрээний булчин нөхөн сэргээх физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүллээ
Нийтэлсэн: 2019-10-18 14:00:28

 

2016 оноос Эмэгтэйчүүдийн аарцгын булчин чангалах физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг Францын Афнор группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмэгтэйч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна
Нийтэлсэн: 2019-10-18 13:09:07

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 13:07:27

 

Сайжруулсан түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комисс өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж, цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл өчигдөр орой /2019.10.17/ Нийслэлийн Онцгой комиссын хуралд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 11:17:27

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Халуухан “Тогосоо” буюу залуу жүжигчин Д. Хулан
Нийтэлсэн: 2019-10-18 11:12:00

 

Сүүлийн үед амралтын өдөр бүрээр үзэгч бүрийг дэлгэцний өмнө уяж байгаа бүтээл бол яах арга үгүй Фантастик продакшний шинэ уран бүтээл 37-р точка олон ангит уран сайхны кино билээ. Киноны үйл явдал 37-Р ТОЧКА-д хамтдаа тоглож өссөн ах дүүс Улаанбаатарт и ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Амгалан амаржих газрын эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийтэлсэн: 2019-10-18 10:12:40

 

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-10-18 10:08:03

 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүди ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно
Нийтэлсэн: 2019-10-18 09:59:57

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.Монгол Улс дахь Эл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-10-18 09:56:39

 

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд  “Блю Скай” зочид буу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Нийтэлсэн: 2019-10-18 09:54:09

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших