Нууц мэдээллийн уурхай

"Sunshine village" хотхоны гүний худаг болоод усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрсэн

Нийтэлсэн: 2019-10-17 09:39:38

 

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Саншайнь Виллаж” комплекс ХХК-иас ирүүлсэн “Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн дагуу 2019.09.16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр лабораторийн шинжилгээтэй хяналт хийлээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас 2 дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн сорилтын дүнгээр тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн. Иймд 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli <2 илэрсэн нь зохих стандартыг хангахгүй байна.

Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн 2 дүгнэлт үйлдэн “Саншайнь виллаж” комплекс ХХК болон “Голд компас” Орон сууц ашиглалтын албанд тус тус хүргүүллээ. “Голд компас” Орон сууц ашиглалтын албанаас гүний худгийн ус нөөцлөх 2 савыг мэргэжлийн байгууллагаар горимын дагуу угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг хянах зорилгоор лабораторийн шинжилгээтэй хяналтыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж, 20 арчдас авч, шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.

Улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК, Голд компас Орон сууц ашиглалтын алба, Ус Сувгийн удирдах газар хамтран ажилласнаар тус хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулан хэвийн үйл ажиллагааг хангууллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Гарамжав: Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав
Нийтэлсэн: 2019-11-15 10:28:11

 

Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:44:39

 

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:42:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч “T-money” компанийн ерөнхийлөгчийг байлцуулан “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав
Нийтэлсэн: 2019-11-15 09:38:10

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход ц ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:35:48

 

 Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг ста ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Эерэг-Эх орон" аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:30:08

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 15 ан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:21:41

 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
Нийтэлсэн: 2019-11-15 09:17:10

 

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:13:32

 

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.Уг хуулийн төслийн анхны х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:09:21

 

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр” болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших