Нууц мэдээллийн уурхай

Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн

Нийтэлсэн: 2019-10-17 11:55:02

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрйин мэдээллийг  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарийн хийнд хөнгөн хүнд хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Үүнээс 19 хүүхэд, 23 том хүн дуудлага өгсөн. Аравдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн байдлаар таван том хүн, хоёр хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ. Түүнчлэн угаарын хийнээс болж угаартсан, хордсон гэх дуудлага харьцангуй багассан учраас өдөр болгон мэдээлэл хийх хугацааг долоо хоногт хоёр удаа болгож, даваа, пүрэв гарагийн 10:00 цагаас хийж байхаар Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасан байна.

Сайжруулсан  шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэж ажилласан байна. Мөн төвийн зургаан дүүрэгт нийт 46733 төслийн зуух, 41483 ердийн зуух, 44179 ханан пийшин, 15652 нам даралтын зуух хэрэглэж байгаа судалгааг  нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас гаргажээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” автомашинаа НЭМГ-т гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:18:24

 

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомаши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:16:01

 

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Бүрэнтөгс ес даван түрүүлж, Монгол Улсын аварга боллоо
Нийтэлсэн: 2020-07-14 13:13:22

 

​ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс 2012 онд б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:11:23

 

Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний их баяр наадмын нээлт боллоо
Нийтэлсэн: 2020-07-14 13:09:16

 

Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

Мэндчилгээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших