Нууц мэдээллийн уурхай

Б.ОТГОНСҮХ: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ

Нийтэлсэн: 2019-10-18 09:49:56

 

Налайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ?

Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна.  2019 оны 04-р сард эхэлсэн  ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна.

Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно.

Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.

Arslan.mnЭнэ төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэх шаардлага байгаагүй гэх хандлага бас байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

Налайхын замд Улаанбаатар – Чойр, Замын-Үүд, Тэрэлжийн чиглэл рүү өдөртөө тогтмол 15-18 мянган авто машин, нийтийн тээвэр зорчдог. Үүгээр хүнд даацын болон том оврын авто машин ихээр зорчино, хоёрхон эгнээтэй, 60 жилийн насжилттай, эвдрэл гэмтэл их үүссэн учраас түгжрэл ихээр үүсч, зам тээврийн осол их гардаг байсныг та бид мэднэ. Тодруулбал, Сүүлийн 5-10 жилийн статистик тоон үзүүлэлтээс харахад  Налайхын замд жилдээ 15-18 хүн зам тээврийн ослоор нас барж, 100 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртдэг гэсэн баримт бий. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр яаралтай шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ төсөл эхлээд явж байна.

Иргэдийн дунд хамгийн их санаа зовж буй зүйл бол замын чанар. Нэг жилийн настай зам тавигдах вий гэсэн хардлага, шүүмжлэл иргэдийн дунд байна?

Засгийн газар, Нийслэлийн түвшинд энэ бүтээн байгуулалтанд маш их анхаарч ажиллаж байгаа.  MNS стандарт, шаардлага, технологийн хяналтыг бүх түвшинд хийж байна. Тухайлбал Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, Монгол, БНХАУ-ын инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа учраас иргэдийн санаа зовоод байгаа шиг гүйцэтгэгч компани нь чанаргүй зам тавина гэх боломжгүй юм.

Сүүлийн үед  цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал  шөнөдөө замынхаа хучлага хийх ёстой боловч хүйтэрсэн учраас орой зургаан цагаас хойш бүх ажлыг зогсоож, өдөртөө нэмэх градустай болсоны дараа технологийн горим алдахгүйгээр хийгээд явж байгаа. Замын зузааны хувьд 15 см-аар цементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэг  яг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4см өнгөт асфальт тавигдана. Иргэдийн ойлголтоор замын чанарыг зузаанаар ярих юм бол нийт 40 см –н зузаантай болно гэсэн үг. Тиймээс Налайх-Чойрын зам насжилт өндөртэй байх болно.

Arslan.mn

Далангийн ажил нь хэр явагдаж байна вэ?

Далангийн ажил замын чанар стандартад их нөлөөлдөг. Далангийн ажлын нягтруулалт, чийгшил хэдэн хувьтай байгаа зэрэг технологийн горим дээр тогтмол хяналтаа тавьж байгаа. Далангийн нягтруулалтын хувьд 97, 98 хувиас доош нь байх юм бол далангийн ажлыг хүлээж аваагүй.

Замын эхний ээлжийн хөдөлгөөнөө хэзээ нээх вэ?

Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29 гэхэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч удахгүй иргэд маань нийтийн тээврээрээ чанартай зам дээр шороо тоосгүй зорчих болно.

 

Эх сурвалж: arslan.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ
Нийтэлсэн: 2019-11-18 08:27:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн турши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Гарамжав: Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав
Нийтэлсэн: 2019-11-15 10:28:11

 

Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:44:39

 

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:42:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч “T-money” компанийн ерөнхийлөгчийг байлцуулан “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав
Нийтэлсэн: 2019-11-15 09:38:10

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход ц ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв
Нийтэлсэн: 2019-11-15 09:35:48

 

 Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг ста ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Эерэг-Эх орон" аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:30:08

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 15 ан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Нийтэлсэн: 2019-11-15 09:21:41

 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
Нийтэлсэн: 2019-11-15 09:17:10

 

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:13:32

 

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.Уг хуулийн төслийн анхны х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших