Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн байгууллагууд үйл ажиллгаандаа цахим шилжилтийг амжилттай хийсээр байна

Нийтэлсэн: 2019-10-21 10:47:29

 

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баталлаа.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэвтрүүлээд байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем нь хүний нөөцийн удирдлага, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, төрийн үйлчилгээ, хяналт удирдлага, цаг бүртгэл, ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгавар болон бусад дэд системүүдийг агуулсан, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим мэдээлэл солилцох урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой Дотоод удирдлага, хяналтын суурь систем юм.   

Байгууллагын удирдлагаас албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, тухайн жилийн гүйцэтгэлийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ, дотоод үйл ажиллагаанд энэхүү системийг өдөр тутам ашиглах талаар тусган үүрэгжүүлэх, системийн ашиглалтад хяналт тавих зарчмаар журмын хэрэгжилтийг ханган ажиллах юм. Түүнчлэн системд бүртгэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хяналт, цаг ашиглалт, хурлын ирц, үүрэг даалгавар, гүйцэтгэл, тайлан болон эцсийн үр дүнг тухайн байгууллагын удирдлага, албан хаагч бүрэн хариуцахаар журамд зохицуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ
Нийтэлсэн: 2019-11-18 09:04:11

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийтэлсэн: 2019-11-18 09:02:14

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-11-18 09:00:39

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-11-18 08:58:46

 

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”–ын б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2019-11-18 08:57:22

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2019-11-18 08:33:54

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулж, хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов
Нийтэлсэн: 2019-11-18 08:30:13

 

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ
Нийтэлсэн: 2019-11-18 08:27:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн турши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Гарамжав: Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав
Нийтэлсэн: 2019-11-15 10:28:11

 

Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа
Нийтэлсэн: 2019-11-15 09:44:39

 

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших