Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа

Нийтэлсэн: 2019-10-22 19:35:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа.

Багануур дүүргийн иргэн, ахмад настан С.Дуламрагчаа “Эрхэм хотын дарга таныг хүрэлцэн ирж бидэнтэй уулзаж байгаад баярлаж байна. Залуу хүний хувьд их хотынхоо хөгжлийн төлөө урьд ер хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаад баярлалаа хэмээгээд Багануур дүүрэгт утаа их байна, сайжруулсан шахмал түлшийг манай дүүрэгт хэрэглэх боломж олгох тал дээр анхаарч өгөөрэй, суурьшлын бүсээс мал амьтныг гаргах  тал дээр анхаарал хандуулах, мөн залуусын цаг баримтлах, хариуцлагатай иргэн болгож хүмүүжихэд ажилд анхаарлаа тавьж ажиллаарай” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өнгөрөгч долдугаар сард Багануур дүүрэгт ирж ажиллахдаа тус дүүргийн арван байрны дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгсөнд талархаж буйгаа уулзалтын үеэр иргэд илэрхийлж байлаа.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн Багануур дүүргийн ард иргэдийн төлөөлөл хотын даргадаа хүргэсэн зарим санал хүсэлтээс дурьдая.  

Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж буй гэр цэцэрлэгийг байшинтай цэцэрлэг болгох, дулааны цахилгаан станцын үйл  ажиллагаанд анхаарал хандуулан өр төлбөрийг нь барагдуулан хөрөнгө оруулалт хийх, дүүрэгт оюутны хотхоныг байгуулж хотын төвлөрөлийг бууруулж, алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх, дүүргүүдэд үүсээд буй утааг бууруулах, хогны менежментийг сайжруулах, худалдаа үйлчилгээний нэгдсэн төв , авто зогсоолтой болох, хүүхдүүдийн оюуны хэрэгцээнд нийцсэн орчин үеийн номын сан, музейг байгуулах, иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах,  эмх замбараагүй газар олголт, газрын наймааг шийдвэрлэж өгөх зэрэг олон хүсэлтийг гаргалаа.

Иргэдийн өмнө тулгамдсан дээрхи асуудлуудад Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад дээр дурьдсан санал хүсэлтүүдийг тэмдэглэн авч, чиглэл тус бүр дээр нь анхаарал хандуулан,  эргэж хариулт өгч ажиллахыг үүрэг болголоо.   

С.Амарсайхан “Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлсэнээр хотын төвлөрөл багасна. Тиймээс Багахангай, Налайх, Багануур дүүргүүд рүүгээ чиглэсэн томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтуудыг цаашид  ч хийнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүрэгт ногоон байгууламжийг бий болгоход зарцуулагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн, бид хот байгуулалт судалгааны институтыг байгуулан ажиллаж эхлээд байгаа. Төлөвлөгөөтэйгөөр захын гурван дүүргийг шат дарааллан хөгжүүлнэ” гэлээ.

Уулзалтын төсгөлд дүүргийнхээ иргэд, оршин суугчдын сайн сайхны төлөө ажил үүргээ хангалттай хийж хэрэгжүүлж буй дүүргийн удирдлага болон Багануур дүүргийн нийт ард иргэдэд хандан дүүргийн хөгжил дэвшил та бидний хамтын ажиллагааны үр дүнгээр илэрхийлэгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга  тодотгон хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” автомашинаа НЭМГ-т гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:18:24

 

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомаши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:16:01

 

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Бүрэнтөгс ес даван түрүүлж, Монгол Улсын аварга боллоо
Нийтэлсэн: 2020-07-14 13:13:22

 

​ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс 2012 онд б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-14 13:11:23

 

Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний их баяр наадмын нээлт боллоо
Нийтэлсэн: 2020-07-14 13:09:16

 

Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэндчилгээ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

Мэндчилгээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших