Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах боломж нөхцөл бүрдсэн гэв

Нийтэлсэн: 2019-10-23 09:43:01

Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд манай орон дээд боловсролын салбараа дэлхийн нийтлэг жишигт хүргэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт томхон хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохиогдлоо.

      Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д заасан “…судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх” заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2045” стратегийг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, үзэл баримтлал боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

     Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдаж, Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсад “Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал”, “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл, шийдлүүд” гэсэн танилцуулга, илтгэл сонсож, төрөөс нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа солилцлоо.

    Манай их сургуулиудын хувьд өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүйгээр ажиллавал дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Тухайлбал, судалгаагаар манай улсын их сургуулиуд: нэгд, авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт, удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг,          гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрүүд тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, дөрөвт,  судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, тавд, их, дээд сургуулийн багш нарын 20%-30% нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна гэжээ. Гэхдээ эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30% нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгааг харахад төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрэн байгааг харуулж байна.

      ДЭЭД БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээс Улс эх орныхоо хөгжлийг мэдлэгээр түүчээлэх дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах” нөхцөл бүрдсэн, энэ алхмыг нэн даруй эхлүүлэх, эрс шийдмэг шийдвэр гаргах хэрэгтэйг оролцогчид дурдаж байлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй таньд бэлэглэнэ TENGER BELLA BEAUTY
Нийтэлсэн: 2020-01-27 12:34:51

 

Манай салон нь 16н жилийн туршлага, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдэгээрээ онцлогтой. Олон улсын стандартын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-24 12:22:50

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зү

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших