Нууц мэдээллийн уурхай

“21-р зууны далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” боллоо

Нийтэлсэн: 2019-10-25 18:01:08

 

Хятад улсын Гуандонг мужийн Жухай хотод 10 сарын 22-ны өдөр “21-р зууны  далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” зохион байгуулагдлаа. Тус форумыг Гуангдон мужийн захиргаа болон Хятадын Медиа Групп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна.

Форумын голлох сэдвээр Хятад – Макао – Хонг Конгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Форумын голлох илтгэгчид нэр хүндтэй эдийн засагчид судлаачид байсан бөгөөд олны анхаарлыг татсан илтгэгчээр 2015 оны Нобелийн Шагналт Эдийн Засагч Ангус С. Дийтон (Angus S. Deaton) оролцож олон улсын хөгжлийн эдийн засаг болон Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлагын талаар илтгэлээ.

Тэрээр хэлэхдээ: Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил, чадавхийг үнэлэх голлох хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлт мөн бөгөөд энэ тал дээр Хятад улс нэлээн сайн яваа. Харин бүх эдийн засагчдын хүлээн зөвшөөрдөг нэг зүйл бол Хятад улс маш богино хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан нь гайхамшиг мөн гэдэг юм. Бид улс орны сайн сайхан аж байдлыг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжихээс гадна сайн сайхан байдлын чанарын үзүүлэлтээр мөн хэмжих нь зүйтэй. Энэ тал дээр Хятад улс бусад ижил төстэй хөгжингүй оронтой харьцуулахад маш сайн явж байна”гэсэн байна.

Форумын үеэр мөн Гуандонг Мужийн захирагч нээж үг хэлсэн бөгөөд тэрээр Далайн эрэг дагуу байрлах улс орнууд хоорондын харилцаагаа бэхжүүлэх нь зүйтэй гэдгийг онцлоод Хятад – Макао – Хонг Конгийг холбосон нэгдсэн газар байгуулахаа зарласан байна. Тус гурван хэсгийг холбосон гүүр байдаг бөгөөд энэ нь Хятад улсын хамгийн урт гүүрэнд тооцогддог юм байна.

Форумын үеэр сонирхолтой илтгэлүүдээс гадна Жухай хотын орон нутгийн телевиз болон Макаогийн Худалдааны Харилцаа Холбооны Медиа групп болон Макаогийн кабелийн телевизийн сувгуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргажээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-11-22 14:56:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов
Нийтэлсэн: 2019-11-22 14:52:49

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Нийтэлсэн: 2019-11-22 13:12:14

 

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
Нийтэлсэн: 2019-11-22 13:08:44

 

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд У ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна
Нийтэлсэн: 2019-11-22 11:13:41

 

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан ту ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай
Нийтэлсэн: 2019-11-22 10:52:32

 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “ОюуТолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ”УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ.Тэрээр “Оюу Толгойн орд нөөцөөрөө дэлх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг нээлээ
Нийтэлсэн: 2019-11-22 10:49:45

 

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-11-22 10:33:07

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г зохион байгуулахаар болжээ. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2019-11-22 10:28:56

 

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо.“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Замын тээврийн ослоор таван хүүхэд бэртжээ
Нийтэлсэн: 2019-11-22 10:03:09

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших