Нууц мэдээллийн уурхай

АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно

Нийтэлсэн: 2019-11-08 10:11:43

 

Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. 

Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой 30 компани, аж ахуйн нэгжид зориулан тусгайлсан сургалт уулзалт төслийн үнэлгээг хийнэ.

Уг арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж зөвлөгөөг өгөх мөн, Америкийн хөрөнгө оруулалтын корпорац болон хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд, хууль эрх зүйн орчин, гэх мэт шаардлагатай нэгтгэсэн мэдээллүүдийг танилцуулах сургалтын хэсэг олгох юм. 

Үүнээс гадна сургалтад хамрагдсан 30 компани, аж ахуйн нэгжүүдээээс экспертүүд 10 хүртлэх, экспортын чадамжтай үйлдвэрлэгч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн байр, орчинд нь очиж танилцан  АНУ-ын Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын тусгай урилгаар АНУ-д очиж тус байгууллагын гишүүн байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, нэтворк үүсгэх боломжоор ханган ,хамтран ажиллах хамтын ажиллагааг үүсгэх болсныг дуулгахад таатай байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой компани болон энэ чиглэлд ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих тусгай хөтөлбөрт хамрагдах хамгийн том боломж нээгдэх юм.

Монгол брэнд холбоо нь 2016 оноос эхлэн Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр ажиллаж иржээ. Тус холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нь АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрладаг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао-тай уулзаж тохиролцсоны дүнд ийнхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон энэ юм.

Уулзалтын үеэр Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао өөрийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, гишүүн байгууллагуудын талаарх мэдээллийг танилцуулах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, гадаад харилцаа, эдийн засаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаарх төлөв байдал болоод тус байгууллагын гишүүн байгууллагууд Монгол Улсыг сонирхох хамтран ажиллах идэвх  эрс сэргэж байгаа талаар дурьдсан.

 

Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, экспертүүдийг танилцуулж байна. 

“FAO GLOBAL”ЗӨВЛӨХ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БРЭНДОН ХЬЮГЕС 
 

Брэндон Хьюгес нь АНУ болон Ази-Номхон далайг хиллэсэн бүс нутгуудын төрийн болон хувийн хэвшлүүдийг мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын бизнесмен. Ноён Брэндон нь олон улсын жишигт хүрсэн зах зээлийн стратеги боловсруулах, өрсөлдөх чадвартай зах зээлийн судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн өндөр төвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Түүний хувьд олон улсын бизнесийн бакалаврын зэрэгтэй ба  АНУ-ын Колумб их сургуулийг гүйцэтгэх удирдлагын Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр дүүргэжээ.

Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад, Зүүн-өмнөд Ази, Баруун Европ, Балканы хойг, Мексик зэрэг улс орнуудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дуусгасан арвин туршлагатай нэгэн. Мөн бизнес эрхлэгч байгууллагуудад олон улсын зах зээл дэх өсөлтийн нарийн төвөгтэй байдлуудыг удирдан залахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын стратеги бодлого, бизнесийн үйл ажиллагааны талаар үнэмлэхүй мэдлэг боловсролтой. 

Ноён Брэндон өмнө нь АНУ-ын армид гадаадын засгийн газрын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан зургаан жил ажилласан туршлагатай. Түүнчлэн олон улсад “тинк танк” зэрэглэлтэй “Carnegie Endowment”, “Aзийннийгэмлэгбайгууллага” зэрэг байгууллагуудад ажиллах явцдаа засгийн газрын болон бизнесийн удирдах албан тушаалтнуудтай ажиллаж, бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудлуудаар зөвлөмж өгч ажиллаж байна. Ноён Брэндон хятад хэлний мэдлэгтэй бөгөөд Хятадын Элит Цинхуа их сургуулийг АНУ-ын анхны төгсөгчдийн нэг аж.

“FAO GLOBAL” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН AПЕК /АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА/-НЫ СТРАТЕГИ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГА КАМЕРОН ЖОНСОН 
 

Ноён Камерон нь Азийн бүс нутаг дахь олон салбарт ерөнхий менежментийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Азийн орнууд тэр дундаа Хятад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг. Ноён Камерон хүндрэлтэй байгаа бизнесийн  өөр өөр орчинд стратеги боловсруулах, бүх үйл ажиллагааг хамрах гүйцэтгэлийг боловсруулах, бизнесээ өргөжүүлж, ашиг орлоготой болгох, олон улсад үйл ажиллагаагаар тэргүүлэгч компани болгоход голчлон мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.

Тэрбээр өмнө нь карбон утас үйлдвэрлэлтээр тэргүүлэгч компанид Азийн бүс нутаг хариуцсан ерөнхий менежерээр, Майкрософт компани, түүний Шанхай дахь хувь нийлүүлсэн компанид бизнесийн менежерээр тус тус ажиллаж байв. Ноён Камерон нь компаниудад тэдний туслан гүйцэтгэгч байгууллагуудыг зах зээлд ороход нь ханган нийлүүлэлтийн суваг, үйлдвэрлэлийн асуудлуудын талаар мэдлэг ойлголт олгож, дэмжлэг үзүүлэн ажилладаг нэгэн билээ.  

“ROSS LAW GROUP” ХУУЛИЙН ФИРМИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧГЭРИ Ж. РОСС 
 

Гэри Ж.Росс нь вэнчур капитал болон оффшор хувийн хөрөнгө оруулалтын чиглэлээр тэргүүлэх хуулийн зөвлөгч. Тэрбээр вэнчур капитал болон хувийн хөрөнгө оруулалт, компанийн засаглал, компанийн бусад ерөнхий асуудлуудад чиглэсэн үнэт цаасны хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хувийн хязгаарлагдмал компани болох “Ross LawGroup” хуулийн фирмийн удирдах түнш юм. Мөн тэрбээр АНУ-ын “Үнэт цаас, биржийн хороо” (SEC-Securities and Exchange Commission)-ийн эрх бүхий хуулийн зөвлөхөөр ажилласан ба энгийн болон давуу эрхтэй үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (initial public offerings) зэрэг хөрөнгийн зах зээлийн гүйлгээний талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай нэгэн.

Үүнээс гадна энэ эрхэм дүрэм журам, дагаж мөрдвөл зохих асуудлуудаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Өмнө нь АНУ-ын “Sidley Austin”болон“Alston & Bird” зэрэг хуулийн фирмүүдэд  Хөрөнгийн зах зээл, компанийн үнэт цаасны гүйлгээ, үнэт цаас хариуцсан ажлын хэсэгт тус тус ажиллаж байсан туршлагатай. 2009-2012 онд тэрбээр АНУ-ын Сангийн яаманд ажиллаж, яамнаас хөрөнгө захиран зарцуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “Эрсдэлд орсон активыг аврах хөтөлбөр” (TARP)-тэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэрээт байгууллагууд болон санхүүгийн зуучлагч нарт хяналт тавин ажиллаж байжээ. 

ЖОЕЛ А.ГЭЛЛО  
 

Жоел А.Гэлло нь хил дамнасан гүйлгээ үзүүлэхэд чиглэлээр мэргэшсэн “Columbia China League Business Advisory” компани (менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм)-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. АНУ-ын “Настак” хөрөнгийн биржийн үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (IPO) хэд хэдэн Хятадын компаниудын ТУЗ-ийн гишүүн юм.

Тэрбээр өмнө нь “Deloitte”, “E&Y”,”PwC”, “Dell EMC”, “Deutsche Bank Asset Management” зэрэг аудитын байгууллагуудын гүйцэтгэх удирдлагаар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай. Ноён Жоел нь “Америкийн төв банк”, “Barclays Bank”, “BlackRock”, “BNP Paribas”, “Citigroup”, “Дойче банк”, “ЖП Морган банк”, “Morgan Stanley”, “UBS”, “Дэлхийн Банк” зэрэг дэлхийн 75 гаруй банканд зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн нэгэн.  Мөн тэрбээр хөрөнгө/баялгийн захиран зарцуулалт, банк санхүү, дүрэм журам, IPO, M&A , хил дамнасан гүйлгээний сэдвээр Хятад болон АНУ-ын их дээд сургуулиуд, томоохон хурал цуглааны илтгэгч, АНУ-ын “Колумбын их сургууль”, “Johns Hopkins их сургууль”, “Tufts их сургууль”, Нью-Йорк хотын улсын их сургууль болох “Binghamton их сургууль”-д лекцийн хичээл зааж байна. 

АНУ-ын зах зээлд гарах боломжийг олж авах тусгайлсан сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ хийлгэнэ үү. 

Мөн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94981399, 94981322 утсаар болон mongolbrand2015@gmail.com хаягаар авах боломжтой. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:42:21

 

Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:39:50

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дун ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:35:59

 

Товч мэдээ-  Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Нийтэлсэн: 2019-12-12 09:31:18

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:“Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухайМакро эдийн засгийн төлөв байдлын тухай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Нийтэлсэн: 2019-12-12 09:28:05

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:25:39

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Нийтэлсэн: 2019-12-12 09:22:55

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:16:21

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:14:00

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:11:22

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших