Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ

Нийтэлсэн: 2019-11-21 10:13:45

 

Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Тэрбээр “Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд наймдугаар сард хүргүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг 1.001.2 тэрбум төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 319.4 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлаад байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын төслүүдийг эхлүүлнэ. Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээлээ.

Нийслэл, дүүргийн 400 орчим иргэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэлсэн. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм. Тодруулбал, дүүрэг хороодод хийгдэж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг иргэд хэлж байв. Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:42:21

 

Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:39:50

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дун ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:35:59

 

Товч мэдээ-  Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Нийтэлсэн: 2019-12-12 09:31:18

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:“Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухайМакро эдийн засгийн төлөв байдлын тухай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Нийтэлсэн: 2019-12-12 09:28:05

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:25:39

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Нийтэлсэн: 2019-12-12 09:22:55

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийтэлсэн: 2019-12-12 09:16:21

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:14:00

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийтэлсэн: 2019-12-12 09:11:22

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших