Нууц мэдээллийн уурхай

Нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурчээ

Нийтэлсэн: 2019-11-21 13:19:34

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй пиишин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ. Тэрбээр “Энэ 7 хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн иргэд маань эмнэлгийн тусламж зөвлөгөөг авсан. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөмөөр байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг бид  “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХАБЭА-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-07-09 16:39:16

 

ХНХЯ-наас БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай хамтран ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа. Нийт 5 өдрийн 45 цагийн сургалтад холбогдох төрийн болон төрийн бус ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ.
Нийтэлсэн: 2020-07-09 16:30:39

 

"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ 2020 ОНД ХЭРЭГЖИНЭ
Нийтэлсэн: 2020-07-09 16:22:47

 

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ 2020 ОНД ХЭРЭГЖИНЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАНИЛЦУУЛГА ХУУДАС БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2020-07-09 16:14:06

 

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАНИЛЦУУЛГА ХУУДАС БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа
Нийтэлсэн: 2020-07-09 16:07:33

 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2020-07-09 16:01:36

 

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2020"
Нийтэлсэн: 2020-07-09 15:53:17

 

"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2020"

Сэтгэгдэл бичих Цааш унших

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХАБЭА-Н АНХНЫ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2020-07-09 15:47:00

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг болох Кошатай хамтран ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалт 12 сарын 16-20-ны өдрүүдэд боллоо.Сургалтыг БНСУ-ын талаас   профессор Жо Минхван, доктор профессор Бё ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Бадрахбаяр: Манай улс Япон улсын ажиллах хүч дутагдсан хоёр салбарт ажиллах хүний нөөц бүрдүүлээд байна
Нийтэлсэн: 2020-07-09 15:39:07

 

Япон улс ажиллах хүч дутагдаж эхэлсэн 14 салбартаа гадаад ажилтан авахаар зарласан. Ажиллах хүч татахаар сонгогдсон есөн орны тоонд орсноороо “Ур чадвартай ажилтан” хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэх боломж бидэнд жилийн өмнө бүрдсэн. Гэвч Засгийн газар хоорон ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ ЮУ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭВ?
Нийтэлсэн: 2020-07-09 15:31:57

 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр олон чухал зорилтууд туссан. Эдгээр зорилтуудыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулъя.  "Ахмад настны тухай" ху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших