Нууц мэдээллийн уурхай

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна

Нийтэлсэн: 2019-12-02 11:51:33

 

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх, судалгааны багийн ахлах Ш.Солонго, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн засаглалын бүрэлдэхүүн хэсгийн менежер Г.Пүрэвтогтох нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм. Энэ аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны хүртэл үргэлжилдэг бөгөөд олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. 2019 оны хувьд энэхүү аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм” гэлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулах бөгөөд олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх билэг тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордонг гэрэлтүүлэх, сурталчилгааны том, жижиг самбарууд, лед дэлгэц, автобусны буудлын болон олны цуглардаг газруудын сурталчилгааны самбаруудаар аяны уриа, мессежийг олон нийтэд хүргэх, их дээд сургуулиудын оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна.

НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

Нийслэл дэх Жендэрийн салбар хорооноос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж байгаа Монгол улс дахь барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хүрээнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна. Дэд хөтөлбөр нь НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн 5 дугаар зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуультай уялдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилготой юм.

Тус дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд улсын хэмжээний бодлогыг дүүрэг, хороо, хэсэг рүү оновчтой, шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэж, холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар.мн цахим хуудас дээр санал авч байгаа учир иргэд та бүхнийг санал хүсэлтээ өгөх боломжтой.

Мөн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээллийг хүргэх, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг хийж хэрэгжүүлсэн байгууллагыг алдаршуулж, сайн туршлагыг түгээх зорилго бүхий “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ үеэр жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дараах номинациар шалгаруулна. Үүнд:

  • Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг
  • Жендэрийн мэдрэмжтэй хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгж
  • Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалт
  • Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгч
  • Жендэрийн мэдрэмжтэй инновацийн шийдэл

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл,

http://mongolia.unfpa.org

  1. gender.gov.mn
  2. http://facebook.com/gender.gov.mn
  3. https://www.facebook.com/MongolianPolice/

 цахим хуудсанд зочилно уу.

ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны тайланг Монгол Англи хэлээр үзэхийг хүсвэл дараах цахим хуудсанд орж үзнэ үү:
https://mongolia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/2017%20National%20Study%20on%20Gender-based%20Violence%20in%20Mongolia.pdf

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?
Нийтэлсэн: 2020-09-29 13:02:22

 

​ "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газры ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно
Нийтэлсэн: 2020-09-29 11:51:44

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.Орхон аймгийн иргэн Д.Энхбат:“…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтай Таван Богдод цасанд боогдсон иргэдийг аварчээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:42:28

 

​ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо”-нд энэ сарын 24-ний өдөр аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын г ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:35:35

 

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо
Нийтэлсэн: 2020-09-29 11:32:53

 

​ Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдааги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна
Нийтэлсэн: 2020-09-29 11:30:18

 

​ Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
Нийтэлсэн: 2020-09-29 11:27:35

 

​ Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:22:10

 

​ Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Дорноговь аймагт өглөөний уулзалт хийв
Нийтэлсэн: 2020-09-29 11:19:29

 

​ 120331381_3397464307040816_7180618398106561015_n.jpg Цагдаагийн алба хаагч болон хуулийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүни ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-29 11:16:55

 

​ Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цог ..

Сэтгэгдэл бичих Цааш унших