Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Оролцогчдын гаргасан шинэ санаачилга, шийдлүүдийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид ажилдаа тусгах нь чухал

Нийтэлсэн: 2019-12-02 15:36:38

 

“Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо.

Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ, ажил хэргийн аялал жуулчлал өдгөө дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа тул хотоос энэ талаар анхаарч байна уу гэх мэт олон асуудлыг нүүр тулсан “Сео” хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч хөндөн асууж байв. Тэр дундаа хотын Захирагч С.Амарсайхан “Монголчууд бид 800 зууны тэртээгээс улбаатай нүүдлийн соёлын үнэт зүйл бүхий хот байгуулалтын түүхэн уламжлалтай ард түмэн. Байшин барилга бол хаана ч байдаг. Улаанбаатар хотын бусад хотоос ялгарах онцлог нь (identity) нүүдэлчдийн сонгодог уламжлалыг хослуулсан хот болж хөгжих явдал гэж хардаг. Шинэ Нисэх буудлын орчим дахь дагуул хотыг яагаад Монголын олон үндэстэн ястны өв соёл, онцлогийг илэрхийлэхүйц төлөвлөлтөөр байгуулж болохгүй гэж. Наад зах нь, хотожсон нүүдлийн соёлыг илтгэх “Гэр моол” байж болно. Инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэлтэй гэр, урц бүхий аялал жуулчлалыг татахуйц тосгон, хороолол байсан ч болно шүү дээ” хэмээн хотынхоо ирээдүйн хөгжлийг зургийг томьёолсон юм. Түүнчлэн хүн амын төвлөрлийг сааруулахын тулд хөдөө тодорхой хугацаанд амьдарч, бизнес эрхлэх сонирхолтой залуусыг хот бодлогоор дэмжиж, тухайн орон нутагтай хамтран ажиллахын зэрэгцээ эргээд Улаанбаатарт ирэхэд нь бүх талаар дэмжих тухай, нийслэл хот цаашид зах зээлийнхээ зарчмаар бие дааж хөгжих шаардлагатай учраас одоо байгаа 3.1 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олон улсын жишгээр зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажлууд хийгдэж буйг онцолсон.   

“Улаанбаатар хотын бизнесийн орчин” хэлэлцүүлгийн үеэр мөн л хотын Захирагчид хаягласан олон асуулт ирсний дотор нийслэлийн газар зохион байгуулалт, замын түгжрэлийг хэрхэн бууруулах тухай асуудал жин дарж байлаа. Газар зохион байгуулалтыг зөв төлөвлөж, зөв менежментээр явуулахаас хот, улсын хөгжил шууд хамаарах учраас газрыг харилцааг нээлттэй, ил тод болгож байгаа бөгөөд ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч дагаад өснө гэсэн хотын Захирагчтай бусад панелистууд ч санал нэгдэж байлаа. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд юуны түрүүнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шинэ төрлийн тээврийн үйлчилгээг туршиж нэвтрүүлэх, дугуйн болон явган хүний замын сүлжээг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн насжилт болон хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалаад авто замын төлбөрийг тодорхой хувиар нэмэх гэх мэт янз бүрийн хувилбарыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид онцолж байв.  

“Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтыг хааж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулган уламжлал ёсоор бидэнд нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг онцолж хэлэлцэж байгаад талархалтай байна. Чуулганы үеэр ярилцсан бүхий л асуудлуудаар салбарын манлайлагчид, судлаачид, олон нийтээс санал болгож байгаа шийдлүүд, шинэ санал санаачлагыг бодлого тодорхойлогчид болон шат шатны шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчид бид өөрсдийнхөө өдөр тутмын ажилд тусгаж, ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэнэ. Хот хэчнээн сайхан бодлого гаргаад тэрийг нь хэрэгжүүлэх, хэвшүүлэх хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байхгүй бол энэ зүгээр цаасан дээр л үлдэнэ. Бид бүгдэд дутагдаж байгаа зүйл бол хариуцлага, чанар, гүйцэтгэл хяналт. Өнөөдөр бидэнд болж бүтэж байгаа зүйл олон. Болохгүй байгаа асуудал бэрхшээл ч цөөнгүй. Бид зовлон нэгтэй, зовлонгоос гарах зорилго ч бас нэгтэй нийслэлчүүд.  Улаанбаатар хэмээх их айлыг өөд нь татаж хөгжүүлэхэд хүн болгон дор бүртээ хичээх ёстой. Төрийн албан хаагчид нь ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай байж, түмэн олон нь эрвийх дэрвийхээрээ идэвх чармайлт гаргаж, аж ахуйн нэгжүүд нь тогтвортой, тууштай ажиллаж илүү их баялаг бүтээж байж бид хөгжинө” хэмээн онцолсон.  

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй таньд бэлэглэнэ TENGER BELLA BEAUTY
Нийтэлсэн: 2020-01-27 12:34:51

 

Манай салон нь 16н жилийн туршлага, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдэгээрээ онцлогтой. Олон улсын стандартын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-24 12:22:50

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зү

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших