Нууц мэдээллийн уурхай

Дизайнер Г.ӨНӨРЖАРГАЛ: Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон

Нийтэлсэн: 2019-12-05 17:48:03

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ.

Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. 

– 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион

бүтээгч” хос мэргэжлээр төгссөн.

– 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион

бүтээгч” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

– 2016 оноос Хятадын хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг болох “NE.TIGER” компанид хээ-чимэглэлийн зураач, материалын дизайнераар ажилласан.

– 2017 оноос Монгол-Өвөр Монголын Үндэсний хувцас, өв соёлын нийгэмлэгийн Зөвлөх багшаар ажиллаж байна.

– 2018 онд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “ЗОРТОЙ” /ZORTO/ брэндийг үүсгэн байгуулж, өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Уран бүтээл, амжилтуудаас:

– 2010 онд “10 өнгө” хамтарсан үзэсгэлэн гаргасан.

– 2010 онд ОУ-ын Залуу дизайнеруудын үзэсгэлэнд шалгарсан.

– 2013, 2014 онуудад 8, 9 дэх удаагийн “Pheonix Cup” Олон улсын наадмаас- Хүрэл, Алтан цом хүртсэн.

– 2014, 2015 онуудад дэлхийн алдарт “YKK” брендийн нэрэмжит “YKK Cup-9, 10” тэмцээнээс- Тусгай байр, Хүрэл цом хүртсэн.

– 2014 онд “Хятадын Олон Улсын Материалын дизайн” наадмын Тусгай байранд орсон.

– 2016 онд Олон улсын залуу дизайнеруудын “CUORI CUP” наадмаас- Хүрэл цом тус тус хүртсэн.

– “Гоёл-2020” наадмын өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсан.

– Юуны өмнө “Гоёл-2020” наадамд өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсанд баяр хүргэе!

– Баярлалаа.

– Шинэ загварынхаа онцлогоос танилцуулаач?

– Органик гаралтай байгалийн материалуудыг нэгтгэн хэрэглэж, жишээлбэл могойн арьс, цэвэр торгон даавууг хослуулан уламжлалт зээгт намаал, цоолборт хамтгамлын аргыг орчин үеийн технологиор туршин хэрэглэсэн. Монгол үндэсний онцлогоос шингээн өдөр тутамд өмсөхүйц болгон ердийн хэрэглээнд илүү ойртуулахыг хичээсэн.

– Таны танилцуулгаас харахад хувцас загварын салбарт 20 жил болжээ. Анх энэ мэргэжлээ сонгох болсон тухайд сонирхож асуумаар санагдлаа?

– Миний ээжийг Б.Дугармаа гэдэг. Хувцас загварын салбарт анх ЗХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүдийн нэг. Одоо хүртэл энэ салбартаа багшилж байна. Багаасаа ээжийнхээ ажил дээр очиж, оёдлын үйлдвэр дотор тоглож өссөн болохоор их дотно байдаг. Ээжээсээ бага багаар суралцсаар мэргэжилдээ улам дурласан.

– Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжлээрээ ажиллажээ, салбарын ялгаа хэр байна?

– Манай дизайнерууд гадаадад ур чадвараараа илт ялгарч, өндөр үнэлэгддэг. Харин авьяас чадвараа үнэлүүлэх боломж, бүтээгдэхүүнээ нийтэд илүү таниулах менежмент, үйлдвэрлэгч орон биш учраас материал түүхий эдийн мэдээлэл болон олдоц маш хомс юм шиг санагддаг. Хувцас загварын салбарын орчинг илүү нээлттэй, өргөн хүрээнд, харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг тал талаасаа анхаарах ёстой байх.

– Та загварын их хотуудын нэг Шанхайд ажиллаж, амьдарсан тухайгаа хуваалцаач?

– Шанхайд зэрэг ахиулан суралцахын хажуугаар олон улсын дизайнеруудаас суралцаж, өөрийнхөө түвшинг мэдэх үүднээс олон тэмцээн уралдаан, загварын шоунд оролцдог байсан. Бодит талбар дээрээс буюу загварын шоу, тэмцээнүүдээс би их зүйл сурсан. Мөн Хятадын загварын томоохон төлөөгчдийн нэг, урлагийн одод болон улс төрийн томчуудын хувцсыг тусгайлан урладаг NE-Tiger брэндийн Шанхайн салбарт ажиллах боломж олдсон нь хамгийн том туршлага болсон.

– Гадаадад нэрээ гаргаж яваа дизайнеруудаас дурдвал?

– Бүр хүүхэд наснаасаа хамтдаа энэ салбарт суралцаж, хийж бүтээж яваа хүмүүс гэвэл дизайнер Овдогмэд Италид, дизайнер Хонгорзул Германд өөрийн брэндийг үүсгэн амжилттай яваа, мөн Биндэряа гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гадаадад өндрөөр үнэлэгддэг. Үүний нэг жишээ нь Баярсайханы Ганчимэг загвар өмсөгч, фото моделиор баруунд ажиллаж байгаад одоо Холливудын хэмжээнд хүрсэн байна. Эндээс Монголын загварын салбарынхан чадварлаг гэдэг нь харагдаж байна.

– “Мода Монголоор дуусдаггүй” гэдэг үгтэй санал нийлдэг үү?

– Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Монголын хувцас загвар өөрийн гэсэн онцлогтой, тэрийг нь дэлхий олж харчихаад байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон загварын шоунуудад Монгол хувцасны элементүүд хүчтэй орж ирсэн. Энэ оны хамгийн сүүлийн China fashion week-д Монгол дээл бүтэн коллекциор гарч ирлээ. Яг энэ үед нь зах зээлээ тэлэх боломж байгааг илүү анхаарч ажиллах ёстой болов уу.

– Таны бодлоор ингэж анхаарах эхний алхам юу вэ?

– Хүмүүсийн дунд дизайнер буюу загвар зохион бүтээгч гэж зөвхөн зураг зураад сууж байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үүнийгээ дагаад хувцас загварын салбарыг их амархан гэж ойлгох гээд байдаг. Дэлхий нийтийн одоогийн хандлага дизайнер бол бүтэн төслийн зохиогч, эхлэл гэдгийг маш сайн ойлгодог. Энэ хандлагаараа тухайн төсөл амжилттай болж, удаан өгөөжтэй үргэлжилдэг. Төслийн хэмжээнд ойлголтоо өөрчлөх нь хамгийн эхний чухал алхам.

– Сүүлийн үед шинэ брэнд, загварын салонууд маш олон болсон. Бүтээгдэхүүний чанар болон үнэ нь маш зөрүүтэй байх юм.

– Энэ бол аливаа салбарын зах зээлд байдаг л зүйл. Хэрэглэгчдэд сонголт их байна гэдэг нь нэг талаараа зөв. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь хийсэн бүтээлээрээ ялгарчихдаг. Гэхдээ мэргэжлийнхний хажуугаар сонирхогчдыг ч орхигдуулахгүйгээр хөгжүүлэх нь зүйтэй. Бүгд хамтдаа зүтгэж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа.

Г.Энх

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?
Нийтэлсэн: 2020-09-29 13:02:22

 

​ "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газры ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно
Нийтэлсэн: 2020-09-29 11:51:44

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.Орхон аймгийн иргэн Д.Энхбат:“…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтай Таван Богдод цасанд боогдсон иргэдийг аварчээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:42:28

 

​ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо”-нд энэ сарын 24-ний өдөр аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын г ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:35:35

 

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо
Нийтэлсэн: 2020-09-29 11:32:53

 

​ Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдааги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна
Нийтэлсэн: 2020-09-29 11:30:18

 

​ Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
Нийтэлсэн: 2020-09-29 11:27:35

 

​ Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ
Нийтэлсэн: 2020-09-29 11:22:10

 

​ Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Дорноговь аймагт өглөөний уулзалт хийв
Нийтэлсэн: 2020-09-29 11:19:29

 

​ 120331381_3397464307040816_7180618398106561015_n.jpg Цагдаагийн алба хаагч болон хуулийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүни ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-29 11:16:55

 

​ Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цог ..

Сэтгэгдэл бичих Цааш унших