Нууц мэдээллийн уурхай

Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 2019-12-09 10:25:35

 

 

Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо  гуайд хүндэтгэл үзүүллээ

Хотын захирагч  С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан  нар Москва хотод албан  айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.

Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо  гуай хэлсэн үгэндээ “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна, би Москва хотоос  зурагт, интернэтээс мэдээлэл байнга авч байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд  баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяаас дээш  дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд  анхааран ажиллах нь зүйтэй шүү. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж,  хамгаалах тал дээр дарга таныг  анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсохнээ хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” хэмээлээ. 

Хотын захирагч С.Амарсайхан бид “Гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байгааг танд дуулгая. Энэ жил бид газар хѳдлѳлт, гамшгийн иж бүрэн хэмжээний сургалт зохион байгуулсан. Цаашдаа Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэргийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр  хангах, онцгой байдал үүссэн тохиолдолд шуурхай удирдлагын нэг төвөөс удирддаг, энэ чиглэлээр  нэгдсэн системд холбох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид ажил, амьдралын дадлага туршлагатай ахмадуудаасаа  суралцах, зөвлөмж зөвлөгөө авах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ѳнгөрсөн үед ямар ажлуудыг ямар хэмжээнд хийж ирсэн вэ, одоо хийж байгаа ажлын аль нь болж, аль нь болохгүй байгаа тухай та бүхнийхээ үг сургаалыг сонсож, зөвлөмж зөвлөгөөг дагаж байж л зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог. 

Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хувьд  бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаачлан хотын захиргааны  гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсан. Бид уг гэрээг нь цуцалж, байшинг эргүүлж хотдоо авч шийдвэр гаргаж байгаа. Драмын болон дуурийн театрыг буулгана гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байгаа юм билээ. Шинээр үндэсний хэмжээний том театр барина, гэхдээ хуучнаа буулгаж нураах асуудал огт яригдахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Харин Байгалийн түүхийн музейн барилгын хувьд засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас өөр аргагүй болсон юм билээ. Энэ асуудал Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдээд явж байгаа” гэв. 

Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг урт удаан  наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг нь өөрт нь дуулгалаа.  Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо
Нийтэлсэн: 2020-08-14 17:46:32

 

​ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
Нийтэлсэн: 2020-08-14 17:42:54

 

​ НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭНЭ САРЫН 17-НЫ ӨДРӨӨС ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР ЭЛСЭХ 3-5 НАСНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАНА
Нийтэлсэн: 2020-08-14 12:01:58

 

​ Коронавирусийн цар тахлын улмаас энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, гэрийн орчинд асран хамгаалж, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг мөн зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-08-14 11:57:37

 

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө
Нийтэлсэн: 2020-08-14 11:54:44

 

​ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-08-14 11:49:51

 

​ Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууслаа. 2015 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилов
Нийтэлсэн: 2020-08-14 11:37:54

 

Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо.Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Иргэдээ татан авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана
Нийтэлсэн: 2020-08-14 11:35:36

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг  2020 оны наймдугаар дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллэ.Хоёр орны хооро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын Чежү мужаас эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна
Нийтэлсэн: 2020-08-14 11:32:20

 

КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хүр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.АМАРМАНДАХ:ЖИРЭМСЭН ҮЕД ЭМ ГЭЛТГҮЙ ВИТАМИНЫГ Ч ЭМЧИЙН ЗААВРААР УУХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2020-08-14 11:28:51

 

​ ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах жирэмсэн үеийн эмийн хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө. Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай Жирэмсний эхний 17 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших