Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон

Нийтэлсэн: 2019-12-10 09:23:32

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өнөөдөр “Залуусын манлайлал хөгжлийн  форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Оюутан залуучууд та бүхэн мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд та бүхэн ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Үүний тулд хандлагаа өөрчилж, хичээх ёстой. Мэдлэгтэй, туршлагатай байх албагүй гол нь хичээл зүтгэлтэй байхад бүхнийг хийж чадна” хэмээгээд “Залуусын манлайлал” сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ.

Тэрбээр илтгэлдээ “Залуучууд та бид залхууралгүй хөдөлмөрлөж чадах юм бол амжилт үргэлж дагана. Зорилготой тэмүүлэлтэй хүнд хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг ч давж гарах сэтгэлийн зоригтой байх хэрэгтэй. Өнөөдөр залуучууд та бүхэн хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон. Дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буй энэ цаг хугацаанд хөгжилд хүрэх эхний алхам бол хандлагаа өөрчлөх юм. Манлайлал гэдэг бол бүтээлч байдлыг хэлнэ. Тиймээс оюутан залуус та бүхэн хөдөлмөрлөж, оюунлаг ирээдүйг бүтээгээрэй. Иргэдийн оролцоотойгоор хотын хөгжил тодорхойлогдох учиртай. Иймд залуусын манлайлал хөгжлийн форумаар дамжуулан улс орны хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүрэг бүрт энэхүү форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Тус форумын үеэр “Нийгмийн ардчилал” Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуусын соёл”, “Нийгмийн ардчилал” Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Г.Батдорж “Залуусын хөгжил”,  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан  “Залуусын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

"Залуусын манлайлал хөгжлийн  форум"-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар, УИХ-ын референт Д.Золбоо, Сант сургуулийн захирал Стэнфорд их сургуулийн төгсөгч З.Эзэнмөнх, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат, Lav-2 Think-thank төвийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн нар Монголын хөгжилд залуусын оролцоо болон оюутан залуучуудын хөгжлийг хэрхэн дэмжиж ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-27 19:51:04

 

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших