Нууц мэдээллийн уурхай

Иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, сэтгэл ханамж дээшилжээ

Нийтэлсэн: 2019-12-10 11:33:51

 

Цагдаагийн байгууллагаас “Ойлгоё хүндэлье” нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой аж.

Нийслэл хотод энэ оны эхний 11 сард нийт 19222 гэмт хэрэг бүртгэгдсэний 520 буюу 2,7 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 520 гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 2,3 хувиар өсчээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2019 оны эхний 11 сард хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай 51902 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нийслэл хотод өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна.

Дүүргүүдийн шүүх, прокурорын байгууллагуудтай ажлын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулжээ. Үүний үр дүнд энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3806 этгээдийн үйлдсэн зөрчлийг материалжуулан шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2,3 дахин нэмэгдсэн ажээ. Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг цаг алдалгүй баримтжуулж шүүх, прокурорын байгууллагад санал хүргэснээр гэмт хэргийг бууруулах гол нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй зөрчилд нь тохирсон үр нөлөөтэй зөв шийтгэл болж, гэмт хэргийн үүд хаалгыг татахгүй байх, цаашид учрах үр дагавраас урьдчилан сэргийлсэн оновчтой арга хэмжээ болж байна хэмээн  иргэд ам сайтай байна.

Шүүх, прокурорын байгууллагуудтай хамтарч ажилласнаар хуулиар хүлээсэн чиг үүргүүд тодорхой хэмжээнд хангагдаж төр, засгийн бодлого, шийдвэр, ард иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, үнэмшил, сэтгэл ханамж дээшилсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж буй гэнэ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-27 19:51:04

 

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших