Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛ ОЮУТНУУДЫН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ “ДЭВЖЭЭ” НААДМЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ МОСКВА ХОТНОО БОЛОВ

Нийтэлсэн: 2019-12-11 09:57:14

 

Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт “Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв.

“Эх орон бидний гарт” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн “Дэвжээ” наадмыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Монгол нутагтан”  холбоо хамтран зохион байгуулжээ.

Наадмын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газрын дарга С.Болдбаатар, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, залуучууд, мэдээллийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирал Е.С.Гогина нар үг хэлж, наадмын ажиллагаанд амжилт хүсэв.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (сургуулийн) “Гэрэгэ” баг, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Made in RUDN” баг, Оросын Тээврийн их сургуулийн “Локомотив” баг, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн “Каско” баг, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” зэрэг багууд эн тэнцүү өрсөлдөснөөс “Локомотив” баг Тэргүүн байр эзэлж, “Каско”, “Плехановцы” багууд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Наадмын дүнг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд консул З.Оюунбадрал танилцуулж гуравдугаар байрын шагналыг гардуулсан бол хоёр, нэгдүгээр байрын шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газрын дарга С.Болдбаатар нар тус тус гардуулав.

Энэ жилийн наадмын үзүүлбэрүүд өмнөх жилүүдийнхээс улам бүр чанаржиж, агуулга, жүжиглэлт, ур чадварын хувьд багууд эн тэнцүү байгааг үзэгчид болон шүүгчид онцлон тэмдэглэж байв.

Уралдаант наадмын үйл ажиллагааг Москва хотноо суралцаж буй оюутан залуучууд болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зарим дипломат ажилтнууд, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн удирдлагын төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн  газрын хамт олон болон ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны ажилтан Т.А.Соболева нарын хүмүүс үзэж сонирхов.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-27 19:51:04

 

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших