Нууц мэдээллийн уурхай

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Нийтэлсэн: 2019-12-12 09:22:55

 

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  жилийн 1.25 хувь  байх аж.

Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, С.Батболд, Ж.Энхбаяр нар төслийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, хөрөнгийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой сонгоход хэрхэн анхаарсан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Төслийн эхний шат буюу 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Мөн  2016-2019 онуудад нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдлыг бууруулж, засвар шинэчлэлт хийсний зэрэгцээ гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ.  

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана
Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтэлсэн: 2020-08-12 14:25:34

 

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-12 14:19:08

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн ирг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мобиком” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 12:04:23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа “СПУТНИК V” гэж нэрлэв
Нийтэлсэн: 2020-08-12 12:00:15

 

Өчигдөр /2020.08.11/ болсон засгийн газрын уулзалтын үеэр “Ковид-19”-ийн эсрэг Оросын вакцин бэлэн болсон гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна. Тэрээр Оросын вакцин туршилтын шаардлагатай бүхий л үе шатыг явж, үр дүнтэй байгаа нь батлагдсан гэж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 11:51:58

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2020-08-12 11:46:33

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, олон жилийн найрсаг харилцаатай хөрш хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлууд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-12 11:42:20

 

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэллээ.Энэхүү шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов
Нийтэлсэн: 2020-08-12 11:26:42

 

 Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өнөөдөр зарлан хуралдуулав. Хурлаар 10 сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 11:23:35

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших