Нууц мэдээллийн уурхай

Тэтгэвэр барьцаалсан зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх дэмжлээ

Нийтэлсэн: 2020-01-10 08:56:26

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2020.01.09) 15 цаг 46 минутад гишүүдийн 52.9 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийв.

УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгасан.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна. 

Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгав. 

Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг тусгав. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.  

Мөн тэрбээр танилцуулгадаа, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан дараах зохицуулалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцлов. Үүнд: Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (Нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар зохицуулжээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна гэдгийг Д.Оюунхорол гишүүн танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан. 

Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсэг, гишүүдээс  гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчлэлд хамруулна” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн төсөлд “4.4 Энэ хуулийн 4.1, 4.2-д хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн “5.1 Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан цаас гаргана” гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар зүйлд “5.7 Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,7 дахь заалт хамаарахгүй” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ААН, байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 10 дугаар сарын 1-нээс зогсооно
Нийтэлсэн: 2020-09-30 10:21:08

 

​ Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоохоор болжээ. Иймд лавлагааны хүсэлтийг хүлээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ
Нийтэлсэн: 2020-09-30 10:19:03

 

​ ​ Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана. А ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
Нийтэлсэн: 2020-09-30 10:12:31

 

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Батлан хамгаалах яам алба хаагчдадаа 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц олголоо
Нийтэлсэн: 2020-09-30 10:08:42

 

​ Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас гардан авлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Нийтэлсэн: 2020-09-30 10:06:34

 

​ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-09-30 10:02:42

 

​ Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо
Нийтэлсэн: 2020-09-30 09:59:55

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв ном ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2020-09-30 09:52:36

 

​ Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?
Нийтэлсэн: 2020-09-29 13:02:22

 

​ "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газры ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно
Нийтэлсэн: 2020-09-29 11:51:44

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.Орхон аймгийн иргэн Д.Энхбат:“…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших