Нууц мэдээллийн уурхай

Дарханы шинээр барих хоёр эгнээ замын төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ

Нийтэлсэн: 2020-01-13 10:53:12

 

Энэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар хоёр тал ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн явц байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих 2 эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Зам, тээврийн хөгжлийн яам Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих авто замын барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хамтарч эхлүүлэхээр ажиллаж байна.

Сангийн яам, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлагдсан билээ.

Мөн уулзалтаар талууд Зам, тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад, тээвэрлэлтийн нөхцөл боломжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ хүрээнд Дархан-Алтанбулаг, Говь-Алтай-Завхан болон бусад чиглэлийн авто замын төслүүд дээр хамтран ажиллах, үе шаттай хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГХЯ урд хөршид туслах хүмүүнлэгийн аян зарлалаа
Нийтэлсэн: 2020-02-18 12:13:11

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргасны хүрээнд ажлын хэсэг байгуулж, БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй аяныг эхлүүлж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 31 зүйлийг эрдэмтэд олж тогтоожээ
Нийтэлсэн: 2020-02-18 12:05:57

 

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд Тавантолгой компани дэмжлэг үзүүлэв
Нийтэлсэн: 2020-02-18 11:50:27

 

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа юм. Аюулт өвчнөөс сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж хүн бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд аймгийн Онцгой комиссоос уул уурхайн компан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
Нийтэлсэн: 2020-02-18 11:42:15

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээма ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавирусийн халдвараар 1873 хүн нас барж, 12561 хүн эдгэрчээ
Нийтэлсэн: 2020-02-18 11:36:42

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 1873 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 73322-д хүрсэн бол 12561 хүн эдгэрчээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Хөх сувд-2020" мөсний баярыг албан ёсоор цуцаллаа
Нийтэлсэн: 2020-02-18 11:21:12

 

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яама ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Занданшатар: Үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа
Нийтэлсэн: 2020-02-18 11:17:27

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа.Чингэлтэй дүүргийн нутаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан, албан хаагчдад илүү цагийн хөлс олгоно
Нийтэлсэн: 2020-02-18 11:05:11

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эм ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ
Нийтэлсэн: 2020-02-18 10:46:36

 

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
Нийтэлсэн: 2020-02-18 10:39:26

 

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ “коронавирус”-ний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75528-д хүрээд байна. Биеийн байдал хүнд 11741, нас барсан 1870, бүрэн эдгэсэн 12561, сэжигтэй тохиолдол 6242 байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших