Нууц мэдээллийн уурхай

Монгол киночдоо дэлхийн тавцанд гаргаж, дэлхийн киночдийг монголдоо татсан “Хийморь”

Нийтэлсэн: 2020-02-21 13:12:45

 

Монголын кино уран бүтээлчид дэлхийн олон улсад ур чадвар, авьяас чадвараараа үнэлэгдэж, гадны уран бүтээлчид ч манайхны кинонд оролцох нь элбэг болж байгааг сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн киноноос харж болно. Тэр дундаа Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино Монголын кино урлагийн түүхэнд олон шинэ амжилтыг тодоор тамгаллаа.

Тухайлбал өнгөрсөн сард Тайланд улсанд зохион байгуулагдсан “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино форум”-д Монгол улсын Байгал орчин, аялал жуулчлалын яамны зүгээс эх орноо сурталчилах ажлын хүрээнд “Хийморь” уран сайхны киног Зүүн Өмнөд Азийн кино урлаг, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд үзүүлжээ. Энэ үеэр форумд оролцогчид “Хийморь” кинонд тун өндөр үнэлгээ өгч, Монголын байгалийн үзэсгэлэн, ёс заншил, ахуй соёлыг шагшин магтаж, Монголд ирж кино хийх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарч буйн сайхан цагийн эхлэл юм.

Зуун дамнасан хүрэн морь дэлхий тойрон хурдалсаар

Хоёр жил дамнан хийгдэж, 2019 онд нээлтээ хийсэн тус кино нь Германы Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” хэмээх шагналыг хүртсэн. Уг наадмын хүрээнд энэ шагналыг урьд өмнө нь ямар нэгэн уран бүтээлд олгож байгаагүй бөгөөд зөвхөн “Хийморь” кинонд зориулж шинээр гаргасан юм. Харин наадмын дараа найруулагч Г.Эрдэнэбилэг зохион байгуулагчидад хүсэлт тавьж, дээрх шагналыг энэ жилээс Монгол улсын нэрэмжит болгон олгож байхаар болсон байна. Мөн АНУ-ын Сан Диегогийн кино наадамд нийт 3000 гаруй кино өрсөлдөж “Хийморь” кино “Шилдэгийн шилдэг” бүтээлээр шалгарсан төдийгүй Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” зэрэг шагналуудыг хүртээд байгаа юм. Түүнчлэн 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Холливууд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэгийн /ASC/ ерөнхийлөгч Kees Van Qostrum “Хийморь” кино зураг авалтыг үнэхээр өндөр түвшинд хийгдсэн байгааг олзуурхаж тус киноны ерөнхий зураглаач Б.Баатарыг нийгэмлэгтэй урьсан сайхан үйл явдал болсон юм.

Ийнхүү зуун дамнан алдаршсан хүрэн морь дэлхий тойрон хурдалсаар, олон улсад эх орноо алдаршуулсаар явна.

Дашрамд дуулгахад Хийморь уран сайхны кино Univision, DDISH-ийн видео санд орсон бөгөөд үзэгч та бүхэн эх орон, газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэйг, өдрөөс өдөрт биднээс алхам алхамаар холдсоор байгаа нүүдэлчин ахуй, ёс заншилаа хэрхэн хайрлан хамгаалах ёстойг үр хүүхдүүддээ киногоор дамжуулан таниулаарай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даатгал бол 100 хүний даатгалаар нэг хүний эрсдлийг төлдөг систем
Нийтэлсэн: 2020-03-30 21:17:23

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОЛ ХОЁРДОГЧ ТАТВАР БИШ /Part-2/Даатгалын үндсэн шинж бол сардаа 100 мянган төгрөгийг НДШ-д өгсөн бол сардаа 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг систем. 100 мянган төгрөг төлөөд түүндээ таарсан үйлчилгээ авдаг бол энэ д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд УИХ-аар шийдвэр гаргуулах 23 саналыг тусгажээ
Нийтэлсэн: 2020-03-30 18:04:36

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шүүх: “Чингис хаан” банкинд ЭМД-ын мөнгийг байршуулахыг хориглолоо
Нийтэлсэн: 2020-03-30 17:51:52

 

Банкиндаа байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэрэгт АТГ-аас шалгагдсан “Чингис хаан” банкинд холбогдох хахуулийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэр гаргаж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
Нийтэлсэн: 2020-03-30 17:43:48

 

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна
Нийтэлсэн: 2020-03-30 17:37:37

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чана ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
Нийтэлсэн: 2020-03-30 17:29:13

 

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Монголдоо хайртай” залуус нэгдсээр байна
Нийтэлсэн: 2020-03-30 17:22:29

 

“Монголдоо хайртай” аяныг санаачлагчид Монгол эх орныхоо баялаг бүтээгч ТОП-100 ААН, компаниудын төлөөллийг энэхүү аяныг дэмжин оролцож, Монголчууддаа халуун гараа сунгаж, аяныг дэмжин оролцохыг уриалж байгаа юм байна.Дэлхий даяар айдаст автуулж буй цар та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана
Нийтэлсэн: 2020-03-30 12:10:37

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ
Нийтэлсэн: 2020-03-30 12:01:10

 

​ Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн талаарх мэдээллийг түгээхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-03-30 11:58:31

 

Эрүүл мэндийн яамнаас  шинэ төрлийн корона вирусын эргэн тойрон дох мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших