Нууц мэдээллийн уурхай

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХГҮЙ МӨРТЛӨӨ ЯДУУРЛЫГ БУУРУУЛНА ГЭЖ ХИЙ ХООСОН ЯРИАД БАЙНА

Нийтэлсэн: 2020-02-21 14:49:04

 

Ж.Бат-Эрдэнэ: Үйлдвэрлэлийг дэмжихгүй мөртлөө ядуурлыг бууруулна гэж хий хоосон яриад байна
 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан шүү дээ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ? Хуулийн ач холбогдлын талаар?

-Бид “Ус бол чандмань эрдэнэ” гэдэг мөртлөө төрийн захиргааны байгууллагын хүрээнд алдаа гаргаад байна. Нэг сонгуульт хугацааны хүрээнд шинэчлэл, бүтцийг хийж байна. Үүнд тавигдаж байгаа шаардлага нь төрийн албан хаагчдын тоог багасгах, зардлыг танах тал руу хэтэрхий их анхаарал хандуулаад яам болон төрийн захиргааны байгууллага хоорондын уялдааны хувьд алдаа гаргачихаад байгаа юм л даа. Хуучин усны агентлаг гэж байсныг татан буулгасан. Усны асуудлыг орон нутгийн хэмжээнд бодлогоор тодорхойлж, Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гарган аймаг орон нутгийн хэмжээнд асуудлыг шийдээд явж байна. Бодлогыг нь хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг, зохион байгуулдаг байгууллага дунд нь орхигдоод байгаа юм. Хяналт тавьдаг, зохицуулах механизм нь байхгүй учир хэрэгжүүлэгч агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж усны агентлагыг дахин байгуулсан.

Монгол Улсыг авч явах ганц зүйл бол ҮЙЛДВЭРЛЭЛ

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан боловч үйлдвэрлэлтэй холбоотой асуудлууд орхигдсон шүү дээ?

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж байсан. Энэ хууль 2020 оны төсөв батлахад улсын төсөвтэй хамт орж ирээд цуцлагдлаа. Ингэснээр хууль бүр мөсөн байхгүй болсон. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хууль, Аж үйлдвэрийн паркийн тухай хуулийг Засгийн газар татах шийдвэр гаргачихлаа. Өөрөөр хэлбэл, “Үйлдвэр, технологийн парк байгуулах гэж байгаа бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой” гэж үзсэн учраас татвар дээр нь тодорхой дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Гэвч Сангийн яам зөвшөөрөөгүй. Цаана нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал байгаа юм. Бид ядуурлаас гаргана л гэж яриад байна. “Ядуурлаас гаргая, дунд түвшний өрхийг бий болгоё, боломж бололцоогоор нь цалин хөлсийг нэмэгдүүлье, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмье” гэх мэт. Амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн зүйл ярьж байгаа ч өнөөдөр хэн гардаж, хэрэгжүүлэх юм бэ. Үүнийг аж ахуйн нэгжүүд л хийнэ шүү дээ. Ажлын байрыг хэн шинээр бий болгох вэ гэхээр “тэд” бий болгоно. Түүнээс биш төрийн албан хаагчийн хэдэн орон тоог нэмэгдүүллээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Монгол Улсыг авч явах ганц зүйл бол үйлдвэрлэл, бүтээн байгуулалт. Энэ чиглэл рүү хандаж, дэмжлэг үзүүлэх явдал ерөөсөө байхгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль нь гараад ирсэн. Одоо агентлагыг байгуулах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг дэмжих асуудал ерөөсөө ярихгүй байгаа мөртлөө ядуурлыг бууруулна гэж хий хоосон л яриад байна.

Ажлын байрыг нэмэгдүүлж, хүнээ дэмжиж чадвал бид хөгжинө

- Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Татварын тухай хуулийг шинэчлэн найрууллаа гэж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хэр боломж олгох вэ? Олон улсын жишигт нийцсэн хууль болж чадсан уу?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд хуулиуд дээр татварын хэмжээг тусгасан. Гагцхүү тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. “Загас барихыг нь зааж өг” гэдэг шиг амьдрах аргыг нь зааж өгчихөөд байхад гартаа барих хадуургүй, загасаа барих уургагүй бол боломж байхгүй. Ийм учраас тэр талын дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд /ЖДҮДС/ өмнө жил 47 тэрбум төгрөг тавьсан. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймаг, орон нутагт хуваарилсан. Аймгийн хувьд нэг тэрбум төгрөгийг маш нямбай хуваарилж, сонгон шалгаруулах журманд өөрчлөлт оруулсан. Үүн дээр ХХААХҮЯ маш сайн ажилласан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг гаргасан. Гэвч энэ жилийн хувьд ЖДҮДС-дулсын төсвөөс нэг ч төгрөг тавигдсангүй. Дэмжлэг байхгүй бол боломж байхгүй. Ажлын байрыг нэмэгдүүлж, хүнээ дэмжиж чадвал бид хөгжинө. Үндсэндээ ард иргэдээ улс нь тэжээх гээд яваад байна. Уг нь ард иргэд өөрсдийгөө тэжээдэг байх энэ боломжийг нь улс хангах ёстой байхгүй юу. Өмнөөс нь тэжээх биш. Монголчууд үнэндээ ядуу байна шүү дээ.

“Ажил голохгүй хийж, хөдөлмөрлөе гэдэг хандлага нь бага болчихсон байна”

-Ажил хийхгүй байгаа болохоор ядуу байгаа юм биш үү?

-Мөнгө байхгүй байгаа болохоор ажил хийхгүй байгаа юм. Яг үнэндээ мөнгөний сонирхол мэдэхгүй байхгүй юу. Тэртээ тэргүй болно гэж боддог. Бахархал нь давамгайлчихсан. Ажил голохгүй хийж, хөдөлмөрлөе гэдэг хандлага нь бага болчихсон байна. Зах зээлд шилжсэнээс хойш хэдэн “сэргэлэн” хүн нь компани байгуулаад, бизнес эрхлээд явж байгаа болохоос бусад нь нам суугаад л байж байна. Зах зээлээ нээж өгөхгүй байна. Олон жилийн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Баг “Манай тэр компанийг дэмжээд өгөөч, танайд тийм бизнес хийх гэж байна” гэж хэлж байсныг сонсоод “Ямар лоббичин, муухай Ерөнхийлөгчтэй юм бэ” гэж бодож байв. Гэтэл үгүй. Гэр бүлийн хүрээнд эцэг хүн үр хүүхдээ тэжээж, сайхан амьдрахын тулд явдаг шиг дээдчүүл нь үндэсний компаниудаа, үйлдвэрлэлээ дэмжээд явах ёстой. Манай орны хувьд төр, засгийн удирдлагууд гадаад руу явлаа гэнэ. Сайхан тэврэлдээд, зургаа авахуулж, хундага тулгачихаад л ирнэ. Тэрийгээ “сайхан уулзалт боллоо” гэж яриад байдаг. Энэ бол үнэн шүү.

-Баярлалаа.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даатгал бол 100 хүний даатгалаар нэг хүний эрсдлийг төлдөг систем
Нийтэлсэн: 2020-03-30 21:17:23

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОЛ ХОЁРДОГЧ ТАТВАР БИШ /Part-2/Даатгалын үндсэн шинж бол сардаа 100 мянган төгрөгийг НДШ-д өгсөн бол сардаа 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг систем. 100 мянган төгрөг төлөөд түүндээ таарсан үйлчилгээ авдаг бол энэ д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд УИХ-аар шийдвэр гаргуулах 23 саналыг тусгажээ
Нийтэлсэн: 2020-03-30 18:04:36

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шүүх: “Чингис хаан” банкинд ЭМД-ын мөнгийг байршуулахыг хориглолоо
Нийтэлсэн: 2020-03-30 17:51:52

 

Банкиндаа байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэрэгт АТГ-аас шалгагдсан “Чингис хаан” банкинд холбогдох хахуулийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэр гаргаж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
Нийтэлсэн: 2020-03-30 17:43:48

 

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна
Нийтэлсэн: 2020-03-30 17:37:37

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чана ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
Нийтэлсэн: 2020-03-30 17:29:13

 

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Монголдоо хайртай” залуус нэгдсээр байна
Нийтэлсэн: 2020-03-30 17:22:29

 

“Монголдоо хайртай” аяныг санаачлагчид Монгол эх орныхоо баялаг бүтээгч ТОП-100 ААН, компаниудын төлөөллийг энэхүү аяныг дэмжин оролцож, Монголчууддаа халуун гараа сунгаж, аяныг дэмжин оролцохыг уриалж байгаа юм байна.Дэлхий даяар айдаст автуулж буй цар та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана
Нийтэлсэн: 2020-03-30 12:10:37

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ
Нийтэлсэн: 2020-03-30 12:01:10

 

​ Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн талаарх мэдээллийг түгээхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-03-30 11:58:31

 

Эрүүл мэндийн яамнаас  шинэ төрлийн корона вирусын эргэн тойрон дох мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших