Нууц мэдээллийн уурхай

Г. Эрхэмбаяр: Зүрх сэтгэлээ үнэн зөв, сайн сайхан руу чиглүүлээд аяныг дэмжээсэй гэж хүсч байна

Нийтэлсэн: 2020-03-24 09:34:54

 

“Монголдоо Хайртай” хандивын аян орон даяар эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Аян эхэлснээс хойш тав дахь өдрийн байдлаар 20 гаруй урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, 10 орчим хамтлаг, продакшн, компаниуд дэмжиж байгаагаа илэрхийлэн орой бүрийн фэйсбүүкийн шууд дамжуулалтад оролцож дуу хоолойгоо хүргэсээр байна.

“Онцгой байдлын ерөнхий газар”, “Боловсрол суваг” телевиз, “On&Off” продакшн, “Max music entertainment”, “Увертюра” хамтлаг “Ard news” агентлаг, “Монголын сайтын холбоо” зэрэг байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдээд байсан бол “Мөрөөдлийн театр”, “Дижитал” хамтлаг, “Take off” хамтлаг, “Ice Top” зэрэг хамтлагууд “Монголдоо Хайртай” аяныг дэмжихээ илэрхийлээд байна.

“Монголдоо Хайртай” аяны санаачлагчдын зүгээс орой бүрийн 19:00 цагаас хандивын аяны талаарх мэдээллийг ARD News фэйсбүүк хуудас болон, “Монголдоо Хайртай” фэйсбүүк хуудаснуудаар  LIVE дамжуулалт хийж цацаж байгаа бөгөөд аяныг дэмжигчид мөн оролцож өөрсдийн дуу хоолойгоо  илэрхийлсээр байна.

“Аварга” дээд сургуулийн багш, Улсын начин, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү “Спортынхон, урлагийнхан хэн нь ч бай бидэнд нийгмийн хариуцлага байх ёстой. Цастай, зудтай жил ямар байдгийг би биеэрээ мэднэ. Тийм болохоор бид энэ аяныг дэмжиж байгаа. Спортынхон маань бүгд халуун гараа сунгаасай.” хэмээн сэтгэлээ илэрхийлж байсан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г. Эрхэмбаяр “Залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байна. Бид багадаа хэвлэл, сонин, зурагтаар мэдээлэл авдаг байсан. Одоо бол залуучууд дэлхийтэй мөр зэрэгцэн мэдээлэл авч байна. Дэлхийн хаанаас ч мэдээллийг авч байна. Буруу мэдээлэл рүү давлагаалахаас илүүтэй, зүрх сэтгэлээ үнэн зөв, сайн сайхан руу чиглүүлээд аяныг дэмжээсэй гэж хүсч байна. Уриалж байна. Монголчууд бид ямар сайхан сэтгэлтэй, сайхан ард түмэн билээ. Бид бүгд эх орондоо хайртай. Түүнийгээ харуулмаар байна хэдүүлээ.” гэж залуучуудаа уриаллаа.

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрка “Хавар бүр л малчиддаа туслах, анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ жил коронавирусээс болоод дарагдаад байна. Коронавирус бол түр зуурынх. Бид ард нь гарч чадна, даваад гарна. Үүний дараа амьдрал хөвөрнө. Бид хамгийн гол үндэс болох мал аж ахуйгаа мартаж болохгүй.” гэж байсан бол Чөлөөт уран бүтээлч, дуучин С.Бахат “Монгол хүн бүр эрүүл энх, элбэг баян байгаасай. Бүгдэд нь наурызын баярын мэнд хүргэе. Нэг нэгэндээ хайр бэлэглэхийг хүсье. Энэ аяныг дэмжээсэй гэж хүсч байна.”  хэмээн маш олон уран бүтээлчид, дуучид, жүжигчид, бөхчүүд мөн сэтгүүлчид халуун сэтгэлийн үгээ илэрхийлж байлаа.

Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дансны дугаар, шилжүүлгийн мэдээлэл онлайн тоглолтын үеэр дэлгэцэд нээлттэй, ил тод харагдах учир хандивлагч бүр мөнгөн дүнг хянах боломжтой юм.

Хандивын аянд https://www.facebook.com/MongoldooKhairtai/ холбоосоор орж Like дарж нэгдээрэй. Мөн 77114147, 86004147, 89004147 дугаарын утсанд холбогдож тодорхой мэдээлэл авч, санал бодлоо илэрхийлж болно.

 
 
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ
Нийтэлсэн: 2020-04-01 14:15:41

 

Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэлхийн банкнаас Монгол Улсад 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно
Нийтэлсэн: 2020-04-01 13:13:09

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээс COVID- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан
Нийтэлсэн: 2020-04-01 12:52:24

 

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй
Нийтэлсэн: 2020-04-01 12:37:18

 

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа
Нийтэлсэн: 2020-04-01 12:26:37

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Нийтэлсэн: 2020-04-01 12:14:23

 

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.Тандалтаар 23 хүнд шинжилгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-04-01 11:28:35

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө
Нийтэлсэн: 2020-04-01 11:21:21

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй
Нийтэлсэн: 2020-04-01 11:14:29

 

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД УРИАЛЖ, БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-03-31 17:44:03

 

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын бага дүнтэй гүйлгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших