Нууц мэдээллийн уурхай

Барилгын эрчим хүчийг дээшлүүлэх төсөлд Налайх дүүргийн 1 цэцэрлэгийг хамруулна

Нийтэлсэн: 2020-03-26 12:18:28

 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан. Засаг даргаас тус төслийн 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийг хамруулах асуудлыг судалж, дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж байна. Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багийнхантай хамтран ажиллаж, 2020 онд Налайх дүүргээс нэг цэцэрлэгийг хамруулан хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулж байна” гэлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ

Дараа нь хуралдаанаар “Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.

“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор дөрвөн чиглэлээр нөөцийн махыг бэлтгэж байна. Мөн нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүрийг зорилтот бүлгийн хүн амын тоо, байршил, шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчтэй, Е баримт хэвлэгч пос терминал төхөөрөмжтэй газруудад хуралдан борлуулж байна. Түүнчлэн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай тохиолдолд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг томоохон зах, худалдааны төвүүдэд зохион байгуулахад төлбөр хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Махны борлуулалт, үнэтэй холбоотой хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд сайн тавьж ажилла. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар худалдан борлуулалт хийхэд мөн хяналт тавих шаардлагатай” хэмээлээ.

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

Мөн хуралдаанд “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжид ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ. Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын  Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай. Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших