Нууц мэдээллийн уурхай

"НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, улирлын буцаан олголтоо авна"

Нийтэлсэн: 2020-03-27 10:22:53

 2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.

Лавлах утас: 1800-1288, 75777507

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд: 

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд /https://ebarimt.mn/ бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/ 

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Албан татвар төлөгчид  нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэж Татвары ерөнхий газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна
Нийтэлсэн: 2020-06-04 21:06:48

 

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

"ANGEL BABY" ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАМТ ОЛОН ЭМЯ-НД ТҮРГЭНИЙ МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-06-04 19:55:19

 

"Angel baby" хүүдийн их дэлгүүрийн хамт олноос ЭМЯ, Засгийн газар, ОБГ энэ цаг мөчид сайн ажиллаж байгаад талархаж, нийгмийн хариуцлагын хүрээнд цоо шинэ түргэний машиныг иж бүрэн тоног хэрэгслийн хамт эрүүл мэндийн яамнд хандивлалаа. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ
Нийтэлсэн: 2020-06-04 18:27:01

 

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн
Нийтэлсэн: 2020-06-04 15:48:08

 

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв
Нийтэлсэн: 2020-06-04 15:36:58

 

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:10:15

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өмнөговьчууддаа баярлалаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:04:46

 

Өмнөговьчууддаа баярлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:39:19

 

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:30:28

 

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл
Нийтэлсэн: 2020-06-04 12:24:47

 

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл Хоёр дахь удаа улс төрийн сонгууль өгөх 21 настай Э.Содбилэг хүү Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог, тэр тусмаа төрж, өссөн Гачуурт тосгонд нь МАН-аас нэр дэвшиж буй Хүрэлб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших