Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн банкнаас Монгол Улсад 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно

Нийтэлсэн: 2020-04-01 13:13:09

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.  

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв.   

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд миний хариуцдаг 17 орон багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм.

Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

Ноён Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан юм.      

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна
Нийтэлсэн: 2020-06-04 21:06:48

 

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

"ANGEL BABY" ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАМТ ОЛОН ЭМЯ-НД ТҮРГЭНИЙ МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-06-04 19:55:19

 

"Angel baby" хүүдийн их дэлгүүрийн хамт олноос ЭМЯ, Засгийн газар, ОБГ энэ цаг мөчид сайн ажиллаж байгаад талархаж, нийгмийн хариуцлагын хүрээнд цоо шинэ түргэний машиныг иж бүрэн тоног хэрэгслийн хамт эрүүл мэндийн яамнд хандивлалаа. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ
Нийтэлсэн: 2020-06-04 18:27:01

 

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн
Нийтэлсэн: 2020-06-04 15:48:08

 

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв
Нийтэлсэн: 2020-06-04 15:36:58

 

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:10:15

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өмнөговьчууддаа баярлалаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:04:46

 

Өмнөговьчууддаа баярлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:39:19

 

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:30:28

 

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл
Нийтэлсэн: 2020-06-04 12:24:47

 

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл Хоёр дахь удаа улс төрийн сонгууль өгөх 21 настай Э.Содбилэг хүү Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог, тэр тусмаа төрж, өссөн Гачуурт тосгонд нь МАН-аас нэр дэвшиж буй Хүрэлб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших