Нууц мэдээллийн уурхай

“COVID-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦ БАЙДАЛ

Нийтэлсэн: 2020-04-10 12:35:43

 4 сарын 10

 

Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ
✅ 1. Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай бүхий ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгэж, үйлчлүүлэгч болон ажилчдын биеийн халууныг хэмжиж үйлчлэх ажлыг дадал болголоо.
✅ 2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.
Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжид 13500.0 мянган төгрөг, 2 иргэнд 770.0 мянган төгрөг, нийт 14270.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулан, 77 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлага, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, караоке үйлчилгээ явуулах 1 зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүллээ. Цаг хэтрүүлэн ажилласан 7, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 11, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй 2 зөрчил байна.
✅ 3. Нийслэлийн засаг даргын А/168 захирамжийн хүрээнд:
Хог хаягдлаар орчноо бохирдуулж 50м хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 аж ахуй нэгж, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж зөрчлийг арилгуулсан. Мөн 57 зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй болгуулж, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгүүлж хяналт тавьж ажиллаж байна.
✅ 4. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байдал:
МХЕГ-ын дэд даргын баталсан 01/119 дугаартай “Ахуйн болон эмнэлгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд шинжилгээтэй шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламж, Хан-Уул дүүргийн 15-р хороо Биокомбинатын цэвэрлэх байгууламж, Нисэхийн цэвэрлэх байгууламж, Хан-Уул дүүргийн 15-р хороо тусгаарлан ажиглалтын хүмүүсийг байрлуулж буй Энхсаран сувиллын цэвэрлэх байгууламж, ОБЕГ-ын Жаргалант сувиллын цэвэрлэх байгууламжуудад тус тус хяналт хийж нийт бохир усны 20 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хими, нян судлалын шинжилгээнд өгсөн. Мөн Туул голын 8 цэгээс усны 24 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хими, нян судлал, хүнд металлын шинжилгээнд өгөв. Шалгалт үргэлжилж байна.
✅ 5. Нийтийн тээврийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байдал:
Нийтийн тээврийн үйлчилгээний Автобус-3 компанид том болон дунд оврын 58 автобуснуудад угаалга цэвэрлэгээ, гадна болон дотор тал тухайлбал хана туурга, цонх, шал болон зорчигчийн бариул, суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн байдал, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас автобусны дотор талд хийж буй халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж автобусны бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул зэргийгсойздож, үрж сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, хог хаягдлын савыг суллаж байх талаар зөвлөгөө өгч байна.
✅ 6. Сүм хийдүүдэд хяналт тавьж ажилласан байдал
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан “Шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй шашны 48 байгууллагад хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Шалгалт үргэлжилж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ
Нийтэлсэн: 2020-06-07 12:07:40

 

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
Нийтэлсэн: 2020-06-06 21:31:24

 

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...
Нийтэлсэн: 2020-06-06 20:48:45

 

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Улс эх орныхоо төлөө сурч мэдсэнээ зориулахыг хүсэж байна
Нийтэлсэн: 2020-06-06 20:25:24

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа яг одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Уулзалтад ирсэн иргэдэд тэрбээр ирэх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдал, ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Нийтэлсэн: 2020-06-06 20:05:55

 

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Нийтэлсэн: 2020-06-06 19:52:46

 

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ
Нийтэлсэн: 2020-06-06 19:03:42

 

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Нийтэлсэн: 2020-06-06 18:54:45

 

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:42:28

 

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:14:18

 

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

1 сэтгэгдэлтэй Цааш унших