Нууц мэдээллийн уурхай

ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ НАР ТАНАА

Нийтэлсэн: 2020-04-10 17:37:06

 

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний амь насыг хар салхи мэт хаман авч явж байгаа тухай дуулдах юм. Харин Төв Азийн ядуу буурай жижигхэн Монгол Улс бусдаас танагтай явааг дэлхий өнөөдөр бишрэн харж байна. Энэ бол Улсын Онцгой комиссын бие бүрэлдэхүүний дайчин шуурхай ажиллагаа, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн ажилтан ажилчдын ач буян. Сайд Сарангэрэл та салбарынхаа хамт олныг чадварлаг зохион байгуулж, төр засгийн эрх баригчдын анхаарлыг тэр зүгт хандуулан дэмжлэг авч, тэдний бодлого шийдвэрийг аюулт өвчний эсрэг оновчтой чиглүүлж, өөрсдөө санал санаачилга, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн үр дүн хэмээн үзэж ахмад сэтгүүлчид бид гүнээ талархаж байна.

Ө.Энхтүвшин, Д.Сарангарал нартай Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж Монгол Улсад чөлөөт сэтгүүл зүйг үүсгэж хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж явснаа ахмад сэтгүүлчид бид энэ цаг дор дурсан бахархаж Та бүхний өнөөдөр зохион байгуулж байгаа нөр их ажлыг тань дэмжиж байна. Та нараар уламжлан Монгол орны өнцөг булан бүрт аюулт өвчнийг сөрөн зогсож, сэрэмжлэн сэргийлэх, эмчлан эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, сувилагч асрагч, ажилтан албан хаагчид, ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, мөн Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж тусгай чиг үүргийн салбаруудаа ухаалаг бодлого, оновчтой шийдвэр, шуурхай удирдлагаар хангаж, улам эрмэг зоримог, эрч хүчтэй, сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.

            Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэгт ахмад сэтгүүлчид бид сэтгэл зовниж байна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Иймд  манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид эв нэгдэлтэй байж атгасан шагай шиг хамтарч ажиллахыг ахмад сэтгүүлчид бид уриалж байна.

            Та бүхэнд амжилт хүсье.

                                                Ахмад сэтгүүлчдийг төлөөлж

            Д.Амбасэлмаа.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Т.Баасансүрэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

            Л.Гүнсэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Б.Ганболд.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Ц. Дашдондов.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Д.Дорждулам.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Н.ДариймааМонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Г.Дамба. Ахмад сэтгүүлч, зохиолч

Г.Жамъян.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

            С.Зэвсэг.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

            Б.Пүрэвдаш.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

            Я.Сумъяа.Ахмад сэтгүүлч, редактор

Х.Цэвлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Д.Цэдэн-Иш.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Д.Шагдарсүрэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Р.Чулуун.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

            Ц.Энхбат.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ
Нийтэлсэн: 2020-06-07 12:07:40

 

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
Нийтэлсэн: 2020-06-06 21:31:24

 

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...
Нийтэлсэн: 2020-06-06 20:48:45

 

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Улс эх орныхоо төлөө сурч мэдсэнээ зориулахыг хүсэж байна
Нийтэлсэн: 2020-06-06 20:25:24

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа яг одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Уулзалтад ирсэн иргэдэд тэрбээр ирэх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдал, ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Нийтэлсэн: 2020-06-06 20:05:55

 

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Нийтэлсэн: 2020-06-06 19:52:46

 

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ
Нийтэлсэн: 2020-06-06 19:03:42

 

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Нийтэлсэн: 2020-06-06 18:54:45

 

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:42:28

 

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:14:18

 

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

1 сэтгэгдэлтэй Цааш унших