Нууц мэдээллийн уурхай

Иргэдийн шударга тэмцэл СТРАТО-гийн хууль бус шороон замын тээврийг ЗОГСООЛОО

Нийтэлсэн: 2020-04-19 13:49:55

 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагын үр дүнд хүрч 2020.04.17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.


Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оноос эхлэн “Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд говийн гурван  аймгийн долоон  сумын 13 багийн нутгаар дамжин хүнд даацын машинаар тээвэр хийж эхэлсэн байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш 430 км үргэлжилсэн шороон зам үүсч 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд дунд амьдарч иржээ. Улмаар нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд дор бүрнээ эсэргүүцэж, шороон замын тээврээ зогсоохыг шаардаж байсан ч нүүрс тээврийн компаниуд олон нийтийн эрх ашгийг үл тоон хууль бус замаар тээврээ үргэлжлүүлсээр ирсэн. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай замтай байх ёстой. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 379 дугаар тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, байгууламж барих, ашиглах журам"-д нийцсэн хатуу хучилттай автозамаар тээвэр хийх үүрэгтэй. Түүнчлэн говийн эмзэг сул хөрс, байгаль орчинд маш ихээр хохирол учруулж, мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл алдагдаж байгаа юм.

Тиймээс малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж, арга мухардахдаа иргэний нийгмийн байгууллагуудад хандсан юм. Улмаар нутаг усаа алдаж буй иргэдийн тэмцлийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар нэгтгэж, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тууштай тэмцлийг орон нутгийн удирдлагууд ч хүч хавсран дэмжиж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлж байв.

Тасралтгүй шороо босгож буй тээврийг эсэргүүцсэн малчид ч тэмцэл хийж, жолооч, малчдын дунд үл ойлголцол, маргаан дэгдэхэд ч хүрч байсан нь саяхан. Улмаар 10 гаруй хоногийн өмнө Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь очиж танилцсан. Мөн ТВ-8 телевизийн “Экологийн цаг” багийн хамтарсан сурвалжилгаар “СТРАТО” ХХК-ийн үүсгэсэн нүүрс тээврийн хууль бус замын уршгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан км зайд нүүрсний тээврийн 39 салаа шороон зам үүссэнийг баримтаар нотолж олон нийтэд хүргэсэн юм. Тээврийн жолооч нарын зүгээс ч шороон замын тээврийг буруушааж, хууль, журмын дагуу хатуу хучилттай зам тавихыг шаардаж буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байлаа.

Эцэст нь иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлага үр дүнд хүрч, өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.

Энэхүү шийдвэрийн дараа “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр энэ талаар “Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон албан ёсны шийдвэр гарлаа. Өнөөдөр ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар “Страто” ХХК-ийн эхлүүлсэн 3 аймгийн 7 сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтанд хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээв.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Говийн иргэд, малчид, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл “Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс “Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.  

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлагуудын хамтарсан шударга тэмцэл ийн ялалт байгуулж, энгийн ард иргэд, малчдынхаа амьдрах орчин, байгаль эхээ хамгаалах үндсийг бүрдүүлж чадсан жишиг энэ боллоо.

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо
Нийтэлсэн: 2020-08-14 17:46:32

 

​ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
Нийтэлсэн: 2020-08-14 17:42:54

 

​ НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭНЭ САРЫН 17-НЫ ӨДРӨӨС ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР ЭЛСЭХ 3-5 НАСНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАНА
Нийтэлсэн: 2020-08-14 12:01:58

 

​ Коронавирусийн цар тахлын улмаас энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, гэрийн орчинд асран хамгаалж, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг мөн зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-08-14 11:57:37

 

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө
Нийтэлсэн: 2020-08-14 11:54:44

 

​ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-08-14 11:49:51

 

​ Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууслаа. 2015 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилов
Нийтэлсэн: 2020-08-14 11:37:54

 

Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо.Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Иргэдээ татан авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана
Нийтэлсэн: 2020-08-14 11:35:36

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг  2020 оны наймдугаар дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллэ.Хоёр орны хооро ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын Чежү мужаас эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна
Нийтэлсэн: 2020-08-14 11:32:20

 

КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хүр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.АМАРМАНДАХ:ЖИРЭМСЭН ҮЕД ЭМ ГЭЛТГҮЙ ВИТАМИНЫГ Ч ЭМЧИЙН ЗААВРААР УУХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2020-08-14 11:28:51

 

​ ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах жирэмсэн үеийн эмийн хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө. Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай Жирэмсний эхний 17 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших