Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2016 оны сонгуульд их хэмжээний мөнгө тараасан бичлэг цацагдав

Нийтэлсэн: 2020-05-20 18:17:30

 
УИХ-ын ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчдийн элдэв бичлэг   задрах нь олшров. Хамгийн сүүлд  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлийн гар, хөл болж их мөнгө босгох ажиллагааны тухай бичлэг задарсан бол энэ удаад  АН-аас УИХ-д сонгогдсон З.Нарантуяа гишүүний мөнгөний  сүлжээтэй   холбоотой бичлэгийг сошиалд сэвж эхэллээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеийн бичлэг  юм. 
АН-ын хамгийн  шударга, тулхтай гишүүдийн нэгээр нэрлэгддэг төлөв эмэгтэйчүүдийн нэг бол  яах аргагүй З.Нарантуяа. Гэвч харагдах байдал нь түүнийг бүрэн илтгэхгүй гэдгийг тус бичлэгээс харж болох юм.  Өөрөөр хэлбэл, тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө маш их хэмжээний мөнгийг зарцуулсан бөгөөд сонгогчдын саналыг “худалдаж авах” ажиллагааг зохион байгуулсан  байх юм. Үндсэндээ тэрбээр төрд гарахын тулд их хэмжээний мөнгө тараах ажиллагааг зохион байгуулсан нь ийнхүү баримтаар бичигдэн үлдсэн байна. Өдгөө Завхан аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авсан тэрбээр энэ удаад  ямар муу арга хэрэглэхийг таахад бэрх.  Санал худалдаж авах ажиллагаанд гаршсан тэрбээр энэ удаад улам нарийн аргаар үзэх нь гарцаагүй.
 
 
 
УИХ-ын гишүүн болохын тулд З.Нарантуяа хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Сонгуулийн штабынхантайгаа зах зухаас нь ярьж буй бичлэгийг сийрүүлбэл “Бүх ухуулагчиддаа албан ёсоор 200,  200-г өгчихсөн байна. Одоо  200 дутуу. Бүх ухуулагчийнхаа нэмэх  200-г тооцоод хадгалчихъя. Тэгээд ялсныхаа дараа мөнгийг нь өгөх үү, хэзээ өгөх вэ, урд өдөр нь байсан ч яахав. Ямар ч байсан 27 гэхэд өгчихсөн байя. Тэгэнгүүт мөлхөө гэж 1900 хүн байна. Ганц аюул. Мөлхөөгийн тоогоор би 592 сая төгрөг өгөх  юм байна. 
 
 
 
Тэгэхээр мөлхөөг нэг штабт дунджаар тэд байна гэж тооцоод нэг мөнгө өгье. Тэрийгээ цаанаа жижиглээд олон хүнд өгнө үү, бөөнөөр нь нэгийг өгнө үү өөрсдөө мэд гээд өгчихье. Энэ бүх мөнгөнийхөө тооцоог би намд  өгнө. Гарвал би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийчихсэн байгаа. Одоо энэ бүх тооцоонд 100 бол гарна. Би энийгээ өгөөд тооцоогоо ийш нь өгчихнө. Тэгээд намаас мөнгө нэхэх хүнгүй боллоо шүү дээ, тиймээ. Бензин, машинуудыг нь өгчихлөө. Мөлхөөгийн мөнгийг тооцоод өгчихсөн. Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр  та нар өгөх байх гэж бодож байна” хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ. 
Нэр дэвшигчид тодроогүй, хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад горилогчдоосоо 100 саяыг татан, хууль зөрчиж эхэлсэн АН-ынхан иймэрхүү байдалтайгаар сонгуульд оролцох нь дамжиггүй болов. Намын удирдлагууд нь сонгуулиар хууль зөрчөөд ч болов хэрхэн мөнгө босгох талаар нүдэн дээр нь үлгэрлэсээр атал нэр дэвшигчид нь ч  мөн З.Нарантуяагийн адилаар  мууд гарших нь  лавтай биз ээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
Нийтэлсэн: 2020-06-06 21:31:24

 

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...
Нийтэлсэн: 2020-06-06 20:48:45

 

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Улс эх орныхоо төлөө сурч мэдсэнээ зориулахыг хүсэж байна
Нийтэлсэн: 2020-06-06 20:25:24

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа яг одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Уулзалтад ирсэн иргэдэд тэрбээр ирэх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдал, ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Нийтэлсэн: 2020-06-06 20:05:55

 

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Нийтэлсэн: 2020-06-06 19:52:46

 

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ
Нийтэлсэн: 2020-06-06 19:03:42

 

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Нийтэлсэн: 2020-06-06 18:54:45

 

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:42:28

 

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:14:18

 

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Нийтэлсэн: 2020-06-06 16:24:14

 

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

Сэтгэгдэл бичих Цааш унших