Нууц мэдээллийн уурхай

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Нийтэлсэн: 2020-06-04 21:06:48

 

Монголчууд бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай удаан улстөржиж, талцаж хэрэлдлээ. Үр дүнд харин утаатай хот, ухаж сэндийлсэн газар, хаа сайгүй хашаатай хот, улстөржсөн сум, уушги нь өвдсөн хүүхдүүд л үлдэв. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар хэрүүл, маргаан, хар хорын утгагүй пиараас илүүтэй шийдэл, бодлого, өөрчлөлт, шинэчлэлийг ярьдаг хүмүүсийг илүүтэй дэмжээсэй, төрд илгээгээсэй хэмээн иргэн хүний  хувьд хүсч байна. Сая гаруйхан хүн амтай нийслэл хот өнөөдрийг хүртэл муу муухай бүхний жишээ болон яригдаж байлаа. Утаа, автозамын түгжрэл, хот төлөвлөлт зэргээр дэлхийн улсуудаас хойгуур эрэмбэлэгдэж, хөгжил гэдэг үг зөвхөн эрх мэдэлтэй нэгний амны уншлага, цаасан дээр тамгалсан дардас, санаанд буусан хөтөлбөр, сонгуулийн шоу төдий явсан үе бий.

“Монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав.”

“Улаанбаатарыг тэгэж, ингэж хөгжүүлнэ” гэсэн хэдхэн үгэнд ардчилсан хувьсгал ялснаас хойшхи амьдралынхаа 30 жилийг итгэж, өнгөрүүлэхдээ хоосон найдвараас өөр юу ч авсангүй. Мөрөөдөлд хүрэх зам хэмээн тодорхойлж, Монгол Улс маш их хөрөнгийг утаа, нүүрс, автозам, дахин төлөвлөлтөд зарцуулсан ч “утаагүй” зуух, замын цагаан зураас, газар чөлөөлөлтөөс хэтрээгүй гашуун түүхийг бид мартах учиргүй. Тэдгээрийг дагасан бизнес цэцэглэж, ашиг хонжоо хайсан нэгний амьдрах арга хэрэгсэл болсон нь ч үнэн билээ.

Тэгвэл, монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав. Энд намчирхал огт хэрэггүй. АН-ын үед ч амжилт байсан МАН-ын үед ч энэ тууштай залуухан Засаг даргын гараар үргэлжиллээ. Улс төр биш бодлого ярьдаг залуусыг удирдах түвшинд ажиллуулсны үр дүн гэж хэлэх гээд байгаа юм. Улс төрийн алдаа, оноог нэр хүндээ олох гэсэн зэвсэг болгохгүйгээр зүтгэсэн багийн хүчинд анх удаа л цэлмэг хөх тэнгэрийг өвөл харж үзлээ. Үүнийг хэн ч үгүйсгэж, бас харлуулж болохгүй. Засгийн газар, Эрчим хүчний яам, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой түлш” компанийн үүрэг оролцооноос гадна хөхөө өвлийн хүйтнээр ч хот руу нүүрс оруулахгүй хэмээн манаж зогссон хүн бүхний хүчин чармайлт гарчээ. Нийслэлээ өнгөтэй өөдтэй байлгах гэж мэрийсэн залуу улстөрч С.Амарсайханы удирдсан багийг ч онцолж магтах нь зүйн хэрэг.  

Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг.

Ердөө сэтгэл, зүтгэл, шийдэл, гарц гаргалгаа байвал болж бүтэхгүй ажил байдаггүй гэдгийг өөрийн биеэр харуулж чадав, тэр. Харин одоо тэр залуусыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дагуул хотуудаа хөгжүүлсэн шиг хөгжүүл гэсэн том даалгавартай явуулчихаж. Угтаа, Улаанбаатар хот шийдлээ дагаад хүссэн ч эс хүссэн ч хөгжлийн замдаа гарч байна. Одоо харин хамгийн хэрэгтэй зүйл нь хөгжлийг тодорхойлсон зөв гарц буюу дагуул хот юм. Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг. Газар зүйн байршил ч тохиромжтой. Орон сууц, автозам, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн бүс болгоход нэн тохиромжтой. Хүн амын суурьшил багатай учир дахин төлөвлөх шаардлагагүй.

Харин энэхүү хөгжлийн гарц, гаргалгаа, шийдлийг зөвхөн сэтгэлтэй, зүтгэлтэй нэгэн хийж чадах билээ. Шулуухан хэлэхэд нэг жилийн хугацаанд нийслэл хотоо өөрчилж чадсан  С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар л энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл мөрийн хөтөлбөрийг уншихад, хэлсэн үгийг нь сонсоход ил тод байх ажээ. Тэдэнд туршлага, сэтгэл бас зүтгэл бий гэдгийг бид харсан. 20 гаруй жил амьсгалсан хорт утаанаас ганцхан жилийн дотор салж чадсантай адил “алслагдсан” хэмээн хаяглагддаг гурван дүүргийг дагуул хот болгоход ямар ч асуудал байхгүйг эдгээр залуус харуулаад өгөөсэй хэмээн хүлээж сууя. Тэдэнд өргөн түмний сэтгэлийн дэм байхад хийж чадах нь тодорхой. Өнгө дагасан хийрхэлд 30 жил хөөрцөглөсөн минь одоо хангалттай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших