Нууц мэдээллийн уурхай

Төв нутгийн танил хүн

Нийтэлсэн: 2020-06-05 19:59:07

Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэв. Энэ үед нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, ямар түүх замналтай явж ирснийг илтгэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Онцолж бичиж байгаа хүн маань Төв аймагт Монгол Ардын Намаас итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн Д.Гантөгс хэмээх бүсгүй. Тэрбээр тус намаас нэр дэвшигч 16 бүсгүйчүүдийн нэг.

Нэр дэвшигчдийн түүх намтар, мэргэжлийн онцлог, туршлагыг судалж үзвэл нэр дэвшигч бүр өөр өөрийн онцлогтой аж. Д.Гантөгсийн хувьд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагыг тэргүүлж ажилласан, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшиж, нийгэмдээ гэрэл түгээгч гэдгээрээ онцлог юм.

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн 17 хувь нь инженер мэргэжилтэй бөгөөд тэдний нэг нь Д.Гантөгс. Эмэгтэй хүн хэр барагтай эзэмших гэж зүтгээд байдаггүй уул уурхайн хүнд үйлдвэрийн инженер мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Эзэмшсэн мэргэжлээрээ тухайн үеийн Политехникийн дээд сургуульд багшлахаас ажлын гараагаа эхэлжээ. Нэг үгээр тэр гарын олон шавьтай багш хүн. Нөгөө талаар хүн болгонд амьдралын баяр баясгалан бэлэглэж, амьдрахуйн шинэ жим, санаа сэдэл өгдөг ачтан.

Тэрбээр “Амьдрах урлаг”-аар дамжуулан дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж чиглүүлэх ухааныг хүнд өгч амьдрахуйн ухаанд сургадаг амьдралын нэгэн шинэ хэмнэлийг Монголд анхлан нутагшуулж чадсан хүмүүсийн нэг. Эхлүүлсэн энэ ажилдаа 20-иод жил тууштай зүтгэсний үр дүнд өнөөдөр түүний тэргүүлдэг төрийн бус байгууллага 120 мянган йогчдыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага болжээ.

Тэгэхээр санаачлан эхлүүлсэн ажил үйлсээрээ хамгийн олон танилтай, түүнийг нутгийнхаас нь гадна эгэл жирийн хүмүүс ч андахгүй.

Зуунмодын Гантөгс

Түүний овгийн өмнө Төв нутаг гэсэн байнга дагалддаг. Аав нь насаараа аймгийн спорт хорооны даргаар ажилласан, нутгийнхан нь Ургацын Дагва гэдгээр нь сайн мэднэ. Ээж нь мөн л насаараа аймгийнхаа Холбоонд ажиллаж байж. Өөрөө ч энэ нутагт төрж өссөн, сургууль соёл төгссөн, үр хүүхдүүд нь энэ нутагтаа төрж өссөн яах аргагүй л Зуунмодын унаган иргэд. Хүүхэд ахуй насандаа аймгийнхаа Монголын хүүхдийн байгууллагын штабын дарга гэдэг хэрэндээ л том албан тушаал хашдаг байж. Хожим Олон улсын Хүүхэд залуучуудын “Найрамдал” цогцолборыг хариуцан ажилласан нь ч түүний багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой.  Аймгийнхаа 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай, Оросын Холбооны Улсын Екатеренбург хотын Уралын Политехникийн Дээд Сургуульд Сүхбаатарын цалинтай суралцаж, улаан диплом өвөртлөн ирж байжээ.

Д.Гантөгс 1986 онд Монгол Ардын Намд элсч, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийгэмдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэж, олон бодитой санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулж явсан ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлын алба, УИХ-ын дэд даргын ажлын албаны даргад ч ажиллаж байсан туршлага нь ч үүнийг илтгэнэ.

Д.Гантөгс Энэтхэг улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн. Техникийн ухааны магистр, Сэтгэл судлалын ухааны докторант юм.

Гэрээ гэгээ түгээгч

Дээр дурдсанчлан түүний тэргүүлдэг “Амьдрах урлаг” ТББ 120 мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнчлэлтэй байгууллага. Коронавирусын халдварын дэгдэлттэй энэ үед Д.Гантөгс нийгэмдээ гэрэл түгээж явна. Цар тахлын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, амьдралын ямар дадал хэвшлийг бий болгох вэ гэдэг үзүүштэй нэвтрүүлгийг хөтөлж, зөвлөгөө өгдөг нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Модигийн айлчлалын үеэр 10000 иогч, иог сонирхогчдын уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь айлчлалын нэг томоохон онцлох үйл явдал болсныг одоо ч мэдэх нэг нь мэднэ.

Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоолой, оролцоо нэн чухал. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрийн ямар халамж, анхаарал, ямар бодлого, шийдвэр шаардлагатай байгааг тэр сайн мэднэ. Эмэгтэйчүүдийн жаргал зовлон, бэрхшээлийг тэр сайн мэднэ. Төрийн шийдвэрт ч тусгуулж чадна. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээж чадна. Нөгөө талаар нутагтаа нэр дэвшсэн багийнхантайгаа гар нийлж ажиллахын зэрэгцээ намын даргынхаа шударга ёсны тэмцэлд ч нэг баг болж ажиллах нэр дэвшигч.

 

 

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших