Нууц мэдээллийн уурхай

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Нийтэлсэн: 2020-06-06 19:03:42

 

МАН-аас Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд гурав Сонгуулийн хууль зөрчиж, Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан гэх асуудал үүссэн. АН-аас тэднийг Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон хэмээн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн билээ. 

Тэгвэл МАН-ын НБГ-ын дарга Б.Баярбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Өвархангай аймгийн намын хороотой холбогдож, энэ асуудлыг тодруулсан. МАН-ын гурван нэр дэвшигч үүнд холбогдолгүй гэж мэдээлсэн. Зургадугаар сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл манай намын нэр дэвшигчид Бат-Өлзий суманд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр тэнд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. 

АН-аас Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Аль нэг улс төрийн хүчин зөрчил гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж үзэж, нотлох баримтад үндэслэж тогтоодог.  Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос үнэн, зөвийг тогтооолгохоор цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох байх.  Ер нь энэ танил технологи. 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй байгаа. 

2012 онд манай намын ухуулагчийн хувцсыг насан хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, олон нийтэд энэ байдлаар мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан.  Гэтэл Өвөрхангай аймагт болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, манай намын нэр дэвшигчийн сонгогдох эрхэд, иргэдийн сонгох эрхэд шууд халдсан улстөржсөн үйлдлүүд гарч байсан. Бид ийм үйлдлийг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа. Бусад улс төрийн намуудад сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна” хэмээлээ. 

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших