Нууц мэдээллийн уурхай

Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

Нийтэлсэн: 2020-07-06 17:01:33

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн  мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” хэмээлээ.

Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны  дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно.  2020-2021 онд  нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусуудыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 13:19:30

 

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байнаТөслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгуулам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах ХУВААРЬ
Нийтэлсэн: 2020-08-04 13:06:15

 

Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг "УБДС" ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглолоо
Нийтэлсэн: 2020-08-04 13:02:19

 

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр:1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХНХЯ: Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-04 12:59:10

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзсан байна.Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа
Нийтэлсэн: 2020-08-04 12:55:40

 

ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа  гэж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тус онгоц маргааш Улаанбаатарт газардана. Тийзний үнэ 2500 америк доллар юм байна.          Энэ сард МИАТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:50:36

 

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай
Нийтэлсэн: 2020-08-04 12:47:47

 

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо
Нийтэлсэн: 2020-08-04 12:18:26

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:09:35

 

2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв.Улсын бүртгэлийн ерөнхи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна
Нийтэлсэн: 2020-08-04 12:03:39

 

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна

Сэтгэгдэл бичих Цааш унших