Нууц мэдээллийн уурхай

Т.Бадрахбаяр: Манай улс Япон улсын ажиллах хүч дутагдсан хоёр салбарт ажиллах хүний нөөц бүрдүүлээд байна

Нийтэлсэн: 2020-07-09 15:39:07

 

Япон улс ажиллах хүч дутагдаж эхэлсэн 14 салбартаа гадаад ажилтан авахаар зарласан. Ажиллах хүч татахаар сонгогдсон есөн орны тоонд орсноороо “Ур чадвартай ажилтан” хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэх боломж бидэнд жилийн өмнө бүрдсэн. Гэвч Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа энэ ажил өнгөрсөн хугацаанд аль ч түвшинд төдийлөн ахисангүй. Асуудал хэнд эсвэл юунд байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.

 

-“Ур чадвартай ажилтан”-г Япон улсад илгээх ажлыг танай байгууллага зохион байгуулж байгаа. Ажил хэр урагштай байна вэ?

-Манай агентлаг гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг тодорхой нэг чиглэлээр хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Японы Засгийн газар Монголын Засгийн газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд ур чадвартай ажилтан илгээх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2019 оноос нэлээд эрчимжсэн. Өнгөрсөн оны сүүлээс манай агентлаг Солонгос улс руу ажиллах хүч илгээдэг зарчмаараа тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийг шалгалтанд хамруулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулах, нөгөө талын ажил олгогч болон зуучлагч талтай гэрээ байгуулах зэргээр ажиллаж байна. Өнгөрөгч хугацаанд ажил олгогч хоёр компани, хөдөлмөр зуучлалын нэг компанитай албан ёсны гэрээ хийгдсэн байна.

 

-Манай улсаас ямар салбар луу ажиллах хүч нийлүүлэх вэ?

-Япон улс нэн хэрэгцээтэй байгаа 14 салбартаа ажиллах хүч авна. Үүнээс манайх одоогоор асрахуйн болон нисэхийн инженерийн салбарт ажилтан илгээхээр тохирсон. Энэ хугацаанд таван удаагийн шалгалт зохион байгууллаа. Хэлний хоёр удаагийн шалгалт, дээрх хоёр чиглэлийн ур чадварын шалгалтыг тус бүр нэг удаа зохион байгуулаад байна.

 

-Хэдэн хүн тэнцсэн бэ? Японд ажиллах эрх нь шалгалтанд тэнцсэн тохиолдолд үүснэ биз дээ?

-300 гаруй залуучууд шалгалт өгснөөс 74 хүн тэнцсэн байна. Үүнээс нисэхийн инженерийн салбарт найман залуу тэнцээд байна. Гэрээ хийгдсэн байгаа нисэхийн инженерийн салбарт ажиллах хүч авах хүсэлтэй хоёр компани маань энэ найман залуугаас сонголт хийнэ. Японы талаас тавьсан шаардлага ёсоор хэл, тухайлан сонирхож байгаа салбарынхаа ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн байх ёстой.

 

-Эдгээр хүмүүст өгөх цалингийн хэмжээ хэр байх вэ?

-Санамж бичгийн хүрээнд Япон хүний ажиллах нөхцөл, тэдний авдаг цалин, Япон хүн мөрддөг хөдөлмөрийн хувиараар ажиллах гэрээ хийгдсэн. Тэгэхээр Япон хүнээс бага цалин авахгүй гэж ойлгож болно. Яагаад тодорхой тоо хэлэхгүй байна вэ гэвэл манай талаас илгээх ажилтандаа тавигдсан шаардлагуудыг хангаж өгсний дараа ажилтан ажил олгогч хоёр хөдөлмөрийн гэрээгээ өөрсдөө байгуулах юм. Ажил олгогч тал тухайн гэрээндээ ажилтныг ямар цалингаар ажиллуулах зэрэг нь бичигдсэн. Ажилтан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр Япон улсад ур чадвартай ажилтнаар ажиллах процесс өөрөө дуусах юм.

 

-Дадлагажигч ажилтнаас ялгаатай нь дундын зуучлагчгүйгээр шууд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллана. Гэвч зуучлагч байгууллагууд бид бэлтгэнэ, илгээнэ гэсэн мэдээлэл өгч байна?

-Тийм зүйл байх ёсгүй. Тэр байгууллагуудад ямар боломж байгаа вэ гэвэл Японд ажиллахаар сонирхож байгаа иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Харин ”Ур чадвартай ажилтан” гэсэн энэ чиглэлээр хувийн байгууллага зуучлал хийгээд шууд илгээх боломж байхгүй. Тийм мэдээлэл тараасан бол иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн үг. Тэр байтугай шалгалт зохион байгуулах эрх нь ч манай агентлагт байхгүй шүү дээ.

 

-Шалгалтын төрлийг нэмэх боломж байгаа юу?

-Манайд явагдаж байгаа хоёр төрөл дээр нэмээд гурван төрлөөр шалгалтыг зохион байгуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард төлөвлөсөн байсан. Үүнд аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, мэдээлэл технологийн инженер, нийтийн хоолны салбар гэсэн чиглэлүүд багтаж байна. Гэвч коронавирусын хорио цээрээс болоод хойшлогдчихоод байна. Өвчинтэй холбоотой хорионууд хэзээ дуусна тэр үед ажил үргэлжлээд явна гэж ойлгох хэрэгтэй.

 

-Явах хүсэлтэй залууст тохиолдож буй гол бэрхшээл юу байна вэ? Таны ярианаас шалгалтанд тэнцсэн хүний тоо арай бага юм шиг?

-Бэрхшээл хүндрэлийн хувьд бага гэж харж болно. Хялбаршуулсан нөхцлөөр Япон хүнтэй адил хэмжээнд цалинжаад ажиллах бүх боломжийг нь хоёр улсын Засгийн газраас гаргасан. Бүх улсыг хамарсан өвчлөл гарснаас шаардлага хангасан иргэдээ явуулж чадахгүй байгаа боловч бэлтгэл ажлыг дуусгах хэмжээнд хүрээд байна. Тэнцээд явахад бэлэн болсон хүний тоо бага гэж байгаа нь хувь иргэнтэй л холбоотой асуудал. Манай залуучууд боломжийн нөхцлөөр гадаадад ажиллах хүсэлтэй байдаг. Шалгалтанд орж байгаа хүмүүс хэлний шалгалтанд тэнцсэний дараа ур чадварын шалгалтыг өгч тэнцэх шаардлагатай. Гэвч залуус тэр шалгууртаа тэнцэх бэлтгэлээ хийдэггүй. Хэлээ сайжруулахад анхаардаггүй. Зөвхөн гадаад явна. Чемоданаа барьж очоод онгоцонд сууна гэсэн бодолтой байдаг.

 

-Баярлалаа

 

Эх сурвалж: medee.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 13:19:30

 

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байнаТөслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгуулам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах ХУВААРЬ
Нийтэлсэн: 2020-08-04 13:06:15

 

Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг "УБДС" ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглолоо
Нийтэлсэн: 2020-08-04 13:02:19

 

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр:1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХНХЯ: Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-04 12:59:10

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзсан байна.Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа
Нийтэлсэн: 2020-08-04 12:55:40

 

ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа  гэж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тус онгоц маргааш Улаанбаатарт газардана. Тийзний үнэ 2500 америк доллар юм байна.          Энэ сард МИАТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:50:36

 

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай
Нийтэлсэн: 2020-08-04 12:47:47

 

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо
Нийтэлсэн: 2020-08-04 12:18:26

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:09:35

 

2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв.Улсын бүртгэлийн ерөнхи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна
Нийтэлсэн: 2020-08-04 12:03:39

 

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна

Сэтгэгдэл бичих Цааш унших