Нууц мэдээллийн уурхай

Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн: 2020-08-04 12:47:47

 

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. 

-Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, шугам хийгддэгүйгээс замууд ихээр эвдэрч байна. Энэ тал дээр хот ямар арга хэмжээ авах вэ? 
-Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн хэмжээнд нийт 1100 км, төвийн зургаан дүүрэгтээ 800 гаруй км хатуу хучилттай замын сүлжээтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд гадаргуун усны асуудлаас хамаарч авто замын ашиглалтад нөлөөлж байгаа. Энэ асуудал дан ганц авто замын өнөөгийн тулгамдаж буй асуудал бишээ. Хотын хэмжээнд хүндрэлтэй асуудал тулгарч байна. Гадаргуун ус  цуглах болон зайлуулах байгууламжийн хүртээмжгүй байдлаас хамаарч хотын гудамж, зам ус зайлуулах байгууламж болж иргэд олон нийт авто зам, замын байгууламжийг ус зайлуулах байгууламжгүй шийдэж байна гэсэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Мэдээж ус зайлуулах байгууламжгүй шийдэгдсэн гадаргуун ус бүрэн шийдэх инженерийн дэд бүтэцгүй гудамж, замууд бол байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Нийслэлээс2020 оныг  “Нэг хот- Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд шинээр тавигдаж буй бүх авто замууд нэг стандартаар ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд иж бүрэн тохижилттой хийгдэж байгаа. Харин өмнө нь тавигдсан ихэнх замууд ус зайлуулах хоолойгүй, нэгдсэн стандартгүй явж ирсэн. Нийслэлийн хэмжээнд 1100 км авто замыг сажйруулан ус зайлуулах шугам, сүлжээ тавихад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно.
Энэ жил бид 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ус зайлуулах, шугам хоолой дээр тавьсан. Өөрөөр хэлбэл өмнө тавигдсан замууддаа ус зайлуулах шугам сүлжээ хийгээд явж байгаа гэсэн үг. Түүнчлэн 2020 онд Улаанбаатар хотод авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл, засвар, шинэчлэлтийн 15 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд дөрөвдүгээр төв коллекторын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй, шороогоор байсан даланг бетонон болгох ажил хийгдэж байна. Гуравдугаар коллекторын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Монелын авто замын борооны ус зайлуулах  шугамын ажил шүүрт худаг болон шугам угсралтын ажлууд 75 хувийн гүйцэтгэлтэй, Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболтын ажил зураг төслийн шатандаа тус тус үргэлжлэн хийгдэж байна. Нийт ажлын явц 68 хувьтай явж байна.
-Нийслэлийн хэмжээнд хэдэн ус зайлуулах систем ажиллаж байна вэ? 
-1960 онд Улаанбаатар хотод үерийн уснаас зайлуулах гурван коллектор баригдсан. Түүнээс хойш засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй л яваа. 60 жил ажилласан үерийн хоолойны труба, жалга судаг нь ямар байх вэ гэдэг ойлгомжтой. Энэ болгон дээр бид дорвитой арга хэмжээ авч үерийн далан сувгуудийг янзлах, шинэчлэх ажлуудыг хийгээд гурван жилийн дотор усгүй Улаанбаатар болох ёстой гэсэн зорилтыг  тавиад ажиллаж байна.Сүүлийн гурван удаагийн усан борооны үеэр гуравдугаар коллектор бөглөрсөн, замын хажуугийн шүүрт худгууд ч мөн бөглөрсөн байсан. Төр өөрөө үүргээ чанартай, найдвартай сайн гүйцэтгэдэг байх ёстой. Төрийн гүйцэт­гэж байгаа үүргийг иргэд хүндэлдэг байвал бидний хүсэн хүлээсэн хот ойрхон гэдэгт би итгэлтэй байдаг.
-Дугуйн замын явц хэр байгаа вэ? 
-Улаанбаатар хотын хувьд 387 км дугуйн замын трасс ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар 80 орчим км дугуйн зам л хийгдсэн байна. Тэгвэл бид энэ ондоо шинээр 50.2 км дугуйн замыг ашиглалтад оруулна. Тухайлбал Маршалын гүүрнээс цаашаа чиглэсэн 7.1 км дугуйн замын ажил дуусч, тохижилтын ажил хийгдээд явж байна. Өмнө нь баригдсан дугуйн замуудад  алдаа дутагдал байгаа. Тиймээс  бид шинээр барьж байгаа дугуйн замаа олон улсын стандартын дагуу барьж байна. Өнөөдөр Улаанбаатар хот явган хүнд, дугуйнд зориулагдсан биш машинд ээлтэй хот болох гээд байна. Тэрийг бид төлөвлөлт, системтэйгээр өөрчлөх ёстой.
-Энэ онд хийгдэх за­мын нөхөөс, засварын аж­лууд хэр явцтай байгаа вэ? 
-Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ, Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Улаанбаатарт нийтдээ 52.8 км автозам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км автозамын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 65 мянган м/кв авто замын нөхөөсийн ажил хийгдэхээс 80 хувийн гүйцэтгэлтэй, 110 мянган урт метр заадсын ажил хийгдэхээс 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу дээрх ажлууд бүрэн дуусна гэж харж байгаа.
-Тахилт, Дарь-Эхийн замуудын шинэчлэлтийн ажлууд хэзээ дуусах вэ? 
-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын автозамаас Авто цогцолбор хүртэлх автозам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөн, хоёр талдаа ногоон байгууламж, 2.25 м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг бүхий автозам, автомашины дөрөв, явган зорчигчийн хоёр нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энэхүү баруун тойруугийн автозамын үргэлжлэл нь Орбит, Тахилтын автозам болон 22-ын товчоо чиглэлийн автозамыг холбосон шинэ холбоос зам үүсч, улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой. Энэ ажил хуваарийн дагуу ирэх аравдугаар сард ашиглалтад орно.
“Дарь-Эхийн”-ийн 3,3 км автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд ус зайлуулах шугам сүлжээ, хашлага шинэчлэлт, инженерийн шугам сүлжээний хамгаалах болон шилжүүлэх ажлууд хийгдэж байна.

Б.Даваадулам
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-09-24 11:34:17

 

​ IMG_1413.jpg Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар 10 сарын 8 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших