Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана

Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ. Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны дээд байгууллага гэдэг бол Үндсэн хуульд тусгайлан олгогдсон чиг үүрэг бүхий өөрийн удирдлага, нийгэм, эдийн засгийн цогцолбор мөн гэж заасан байдаг. Төрийг орон нутаг, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулж удирдах, ард түмний засаглах эрхийг баталгаажуулж байгаа чухал хууль юм. Энэ хуулийг түргэн шуурхай батлах ёстой гэдэг дээр санал нэг байгаа ч хэт яарч, дутуу хандаж болохгүй. Хуулийн эд, эс бүхнийг маш нарийн судалж байж гаргах ёстой гэж бодож байна. Төвлөрлийг сааруулах гол асуудлаас гадна эдийн засаг, нийгмийн асуудал ямар байх вэ, иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдэг талаас нь анхаарч харах хэрэгтэй. Одоо бол сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэг адилхан болчихлоо. Тухайлбал, нийслэлд хамгийн их тулгамддаг газар олголтын асуудал байна. Дүүрэг, нийслэл, салбарын яам газар олгодог. УИХ-аар батлагдсан хот төлөвлөлт нь байхад дүүргийн Засаг дарга нар давхцуулан газар олгох тохиолдол гардаг. Мөн хог хаягдлын асуудлыг нийслэл шийдье гэхээр дүүргийн Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр хог хаягдлын асуудалд нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба шууд оролцох боломжгүй болчихдог. Ингээд хог хаягдлын, хот байгуулалтын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй, эрх үүргийн хувьд давхцдаг тохиолдол их гардаг учир энэ бүх асуудлыг цэгцэлж, эрх үүргийн давхцлыг арилгах, тодорхой болгох хэрэгтэй юм гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Хуульд нэгдүгээрт, хариуцлагатай төр ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хяналт, тэнцэлийн асуудал байна. Төр нь ямар чиг үүрэгтэй байх юм, орон нутгийн чиг үүрэг, санхүүгийн эрх мэдэл ямар байх вэ гэдгийг илүү тодорхой болгож өгч байна. Энэ хуулиар орон нутагт тодорхой татварын орлогыг үлдээхээр байгаа. Гуравдугаарт, төрийг тогтвортой байх зарчмын асуудлыг тусгаж өгсөн” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Батрагчаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэрэгжүүлж буй зарим чиг үүргийг хот, тосгодод хэрхэн шилжүүлэх вэ, хот, тосгодын чиг үүрэг, түүний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Засаг дарга нар Ерөнхий сайдад үйл ажиллагаагаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл энэ зарчим бодит байдалд хэрэгждэггүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай ярихад нийслэлийн төлөөлөгчид бизнесийн салбараас орж ирэх магадлал өндөр байдаг. Иргэдийн хуралд орж ирчихээд өөрсдийн бизнесийг хамгаалах гэж Засаг даргад нөлөөлөх магадлал байдаг учир шинэчилсэн найруулгаар ИТХ-ын төлөөлөгчдөөс хараат байхгүйгээр Ерөнхий сайдад ажлаа тайлагнах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бий. 2024 оноос эхлэн НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчид сонгоно гэж байгаа. Гэтэл бодит байдалд төлөөлөгч нар дүүргийн эрх ашиг, сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярих нь бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх ашиг, асуудлыг ярих төлөөлөгч байдаггүй. Иймд хуулийн төсөлд нийслэлийн бус дүүргийн эрх ашгийг хамгаалдаг төлөөлөгч нараар бүрдэх нөхцөл байдал үүсчих вий гэж харж байна. Мөн хуулийн төслийн бас нэг онцлог бол иргэдийн төлөөлөгч нарыг “давхар дээл” өмсөх боломжгүй болгосон. Энэ нь улс төрөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх юм” хэмээн саналаа хэллээ.

Дашрамд дурьдахад, энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-09-24 11:34:17

 

​ IMG_1413.jpg Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар 10 сарын 8 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших