Нууц мэдээллийн уурхай

Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Нийтэлсэн: 2020-09-30 09:59:55

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр  Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм.

Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал,  Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа.

Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Танай барилгын газар 2004 онд дүүргээс олгогдсон, Шат шатныхаа сунгалтуудаа хийлгээд өдийг хүрсэн боловч барилгаа Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бариагүй ноцтой зөрчил илэрлээ.  Барилга нэг тал руугаа 10 метр гүйсэн хэлбэртэйгээр баригдсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас тогтоосон. Манай архетиктур энэ барилгын 0 цэг хаана байсан, одоо баригдсан барилга хэрхэн зөрчигдөж байгааг тайлбарлаж өгнө. Барилгын норм стандартыг мөрдөөгүй учраас барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна. Мөн танай барилгын эзэмшил газрыг  цуцлах болсныг мэдэгдэж байна" хэмээв.

Тус барилгын гүйцэтгэгч “Сант хаан” компанийн захирал Д.Зоригт тайлбар өгөхдөө “Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоод барьсан. Сонсголыг хүлээж авлаа холбогдох тайлбарыг хүргүүлнэ” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирнэ
Нийтэлсэн: 2020-10-26 10:40:52

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө” зэргээр их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл гарч байна
Нийтэлсэн: 2020-10-26 10:37:54

 

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан “виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө”, “давуу байдал олгоно” гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-10-26 09:56:35

 

Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360”, “L-Carnitine 360+”, Герман улсад үйлдвэрлэсэн “Garcinia Cambogia Extrakt” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулна
Нийтэлсэн: 2020-10-26 09:43:17

 

​ Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Наранцэцэг их дуулгаас хүрэл медаль хүртжээ
Нийтэлсэн: 2020-10-26 09:39:15

 

​ Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 23-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг хүрэл м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдлаа
Нийтэлсэн: 2020-10-26 09:36:01

 

​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа Ням гарагийн 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өгсөн байна. Тодруулбал, 19 аймгийн 61 хэсэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэлхийн банктай хамтран авто замын түгжрэлийг бууруулна
Нийтэлсэн: 2020-10-26 09:16:00

 

​ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулбал, иргэний нисэх, төмөр зам, авто за ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ
Нийтэлсэн: 2020-10-26 09:13:47

 

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуург ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2020-10-23 15:18:15

 

​ Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2020-10-23 15:15:35

 

​ Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших