Нууц мэдээллийн уурхай

ХБНГУ-ын Барут/Марк хотоос Мөрөн хотын иргэдэд тусламж үзүүлэв

Нийтэлсэн: 2021-01-18 12:24:03

 

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдлууд бүртгэгдэж, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ бэрхшээлтэй үед ХБНГУ-ын Барут/Марк хот өөрийн түнш Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд туслахаар шийдвэрлэжээ. Барут/Марк хотын санаачилгыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас дэмжин, “Engagement Global” хөтөлбөрийн хүрээнд 48.201 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг дараах зүйлд зарцуулах юм байна. 

  • Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,
  • Мөрөн хотын түргэн оношлогооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах,
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нийлүүлэх,
  • Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах зэрэг болно.

Барут/Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулан өгөв. Тэрбээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойн баяртайгаа золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн "Мөрөн хотын эко Ээжүүд" төсөлтэй хамтран ажилласаар байна. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой  ажлууд хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,

  • Тогтвортой хотын хөгжил
  • Түүхий эдийг эргэлтэнд оруулах, дахин боловсруулах
  • Соёлын солилцооны бусад арга хэмжээ зэрэг болно. Цаашид өөрий түнш Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэлээ. 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ ААН-ҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-04 16:23:45

 

Өнгөрсөн сарын 23-аас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруула ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2021-03-04 13:06:11

 

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ. Тодруулбал,Оюутан-62Бага насны хүүхэдтэй гэр бүл -12Өндөр настан -3Эрүүл мэндийн шалтгаантай -3Жирэмсэн -1 хүн ирж ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг ЗХЖШ-т, зөвлөмжийг ХХЕГ-т хүргүүллээ
Нийтэлсэн: 2021-03-04 12:57:46

 

Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад буй Зэвсэгт хүчний ...дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хайрлагдсан эмэгтэй уралдаанд оролцоорой
Нийтэлсэн: 2021-03-04 11:55:30

 

Хайртай ээжийгээ, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдээгүй явна уу. Тэгвэл баярлуулангаа, уралдаанд оролцоод гайхалтай шагналын эзэн болж гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрүүлээрэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж МЗХ-ноос цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Орон нутаг руу зорчих иргэд биедээ авч явах ёстой бичиг баримтууд
Нийтэлсэн: 2021-03-04 11:49:58

 

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдсэн. Иргэд PCR  шинжилгээгээ өгөөд, хариу нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. Харин хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардахгүйг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Нийтэлсэн: 2021-03-04 11:28:50

 

Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийнхээ фэйсбүүк дээр гэр бүлийн маргаанаа их дэлгэдэг. Хамгийн сүүлд хамтран амьдрагч эмэгтэй нь удаа дараа бие махбодь, сэтгэл санаагаар хүчирхийлсэн, мансуурах бодис хэрэглэдэг гэж Т.Дэлгэрмөрөнгийн өөрийнх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна
Нийтэлсэн: 2021-03-04 11:19:33

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзах үеэр санал нэгдсэн хамгийн чухал асуудал бол өсвөр насны сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тэднийг нийгмийн нэгэн эд эс болоход нь туслах асуудал байв.Ковидын үед “Пандемик стрес ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Завхан аймгийн Шилүүстэй суманд COVID-19 бүртгэгджээ
Нийтэлсэн: 2021-03-04 11:07:51

 

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт Улаанбаатар хотоос очсон иргэн болон түүни ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ КОМИКС ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ
Нийтэлсэн: 2021-03-04 10:52:20

 

 2020 – 2022 оныг дуустал ЖАЙКА  олон улсын байгууллагатай хамтран  “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл 2 дугаар шат”-ыг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Өрсөлдөөний хууль тогтоомж, түүний хэрэгцээ шаардлагын талаар, мөн тус хууль нь улс орны эдийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШҮЛСНЭЭС КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР НЭВТРҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2021-03-04 10:23:55

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарса ..

Сэтгэгдэл бичих Цааш унших