Нууц мэдээллийн уурхай

Цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг ЗХЖШ-т, зөвлөмжийг ХХЕГ-т хүргүүллээ

Нийтэлсэн: 2021-03-04 12:57:46

 20 жил цагаан 1.png

Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад буй Зэвсэгт хүчний ...дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгэндээ хүнлэг бус харилцсан дүрс бичлэгээс хүний эрхийг ноцтой зөрчих явдал далд оршсоор байгаа нь тодорхой харагдаж байна.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шаардаж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт Шаардлага, Хил хамгаалах ерөнхий газарт Зөвлөмж хүргүүллээ.

Тус Шаардлагад:

  1. Хүний эрхийн сургагч багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлж, офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цэргийн анги, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  2. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, энэ талаар нийт бүрэлдэхүүнд танилцуулах;
  3. Хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, захирах, захирагдах ёсны үзэл санааны дор зөвтгөж болохгүй бөгөөд цэргийн анги салбарын удирдлагын болоод дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэн шалгуулдаг байхыг тусгалаа.

Шаардлагын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 21 хоногийн дотор ирүүлэх хуулийн заалттай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн
Нийтэлсэн: 2021-04-09 18:08:13

 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан  шалгаж эхэлжээ. Тодруулбал,   ҮАБЗ-ийн  нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно
Нийтэлсэн: 2021-04-09 12:44:34

 

​ Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Танилц: Хөл хорионы үед үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарууд
Нийтэлсэн: 2021-04-09 12:38:18

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо.Энэ хугацаанд өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хүний эрхийн соёлыг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2021-04-09 12:31:41

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортуяа, Үйл ажиллагааны дарга С.Амарсайхан нарыг хүлээн авч, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.Насан туршийн боловсролын төв нь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85%-тай байна
Нийтэлсэн: 2021-04-09 12:27:54

 

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ ХУРААГДСАН 1.4 САЯ АМ ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
Нийтэлсэн: 2021-04-09 11:59:01

 

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо
Нийтэлсэн: 2021-04-09 11:54:58

 

-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Иргэдийн тэтгэврийн зээлийг төлөх баялгийг олборлох тусгай зорилгоор байуулагдсан к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
Нийтэлсэн: 2021-04-09 11:42:30

 

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БЯМБА ГАРАГААС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ
Нийтэлсэн: 2021-04-09 11:35:51

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Говь-Алтай аймагт хоёр цэрэг харуулын даргаа буудаад, зугтжээ
Нийтэлсэн: 2021-04-09 11:26:15

 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.Тодруулбал, 19 настай хоёр алба хаагч харуулын даргаа буудаад оргон зайлсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага ..

Сэтгэгдэл бичих Цааш унших