Нууц мэдээллийн уурхай

ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ ААН-ҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2021-03-04 16:23:45

 

Өнгөрсөн сарын 23-аас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухайн хуулийн 8-р зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж,байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

  1. Энэ талаар НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээ “Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байна. 9 дүүргийн хэмжээнд 6700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна.

Худалдааны газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт “QR” кодыг байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэгдсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажллаж баайна.

Өнөөдрийн байдлаар “Түр журам”, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон байна. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний  дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан, лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх, гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна.

Хан-Уул Имарт салбарын Манлайлагч Н.Отгончимэг “И Мартын бүх салбарууд нь үйлчлүүлэгч болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд өдөр тутам халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллаж байна. Үйлчлүүлэгчид үүдээр орж ирээд гараа ариутган, бүртгэлийн хэсэгт QR кодоо уншуулаад дэлгүүрт нэвтрэх боломжтой. Дэлгүүрээр үйлчлүүлэхдээ халдваргүйжүүлэгч хаалгаар нэвтэрч, хүнс цуглуулах тэргээр хүн хоорондын 1,5 метрийн зай барих боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэхдээ тэрэг бүрийг цаг тутам ариутган халдваргүйжүүлж байна. 5 минут тутамд зарлан мэдээлэхээр үйлчлүүлэгчдэд анхааруулах мэдээг хүргэж, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа халдваргүйжүүлэн үйлчлүүлэхийг сануулж байна. Мөн ЭМЯ, Мэргэжлийн хяналтаас байгууллагаас гаргасан зөвлөмж бүхий шторкуудыг иргэдэд хүргэж байна.” Гэсэн юм.

“Лавай” худалдааны төвийн эрүүл ахуйч Б.Лхамсүрэн: Үйлчлүүлэгч бүрийг QR код болон гар аргаар бүртгэлжүүлж байна. Тус худалдааны төвийн түрээслэгч нарыг нэг удаагийн хувцсаар хангаж, жимс, хүнсний төрлийн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүйгээр, савлан борлуулж байна.

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн
Нийтэлсэн: 2021-04-09 18:08:13

 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан  шалгаж эхэлжээ. Тодруулбал,   ҮАБЗ-ийн  нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно
Нийтэлсэн: 2021-04-09 12:44:34

 

​ Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Танилц: Хөл хорионы үед үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарууд
Нийтэлсэн: 2021-04-09 12:38:18

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо.Энэ хугацаанд өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хүний эрхийн соёлыг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2021-04-09 12:31:41

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортуяа, Үйл ажиллагааны дарга С.Амарсайхан нарыг хүлээн авч, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.Насан туршийн боловсролын төв нь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85%-тай байна
Нийтэлсэн: 2021-04-09 12:27:54

 

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ ХУРААГДСАН 1.4 САЯ АМ ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
Нийтэлсэн: 2021-04-09 11:59:01

 

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо
Нийтэлсэн: 2021-04-09 11:54:58

 

-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Иргэдийн тэтгэврийн зээлийг төлөх баялгийг олборлох тусгай зорилгоор байуулагдсан к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
Нийтэлсэн: 2021-04-09 11:42:30

 

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БЯМБА ГАРАГААС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ
Нийтэлсэн: 2021-04-09 11:35:51

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Говь-Алтай аймагт хоёр цэрэг харуулын даргаа буудаад, зугтжээ
Нийтэлсэн: 2021-04-09 11:26:15

 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.Тодруулбал, 19 настай хоёр алба хаагч харуулын даргаа буудаад оргон зайлсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага ..

Сэтгэгдэл бичих Цааш унших