Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн

Нийтэлсэн: 2021-04-09 18:08:13

 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан  шалгаж эхэлжээ. Тодруулбал,   ҮАБЗ-ийн  нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол  “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна.

Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг   УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв.  УИХ-ын  даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгуулсан  бөгөөд  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байгаа юм.  Харин бүрэлдэхүүнд гишүүн Б.Барсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар  багтсан. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, баталсан хуульд хяналт тавих үүднээс дээрх Ажлын хэсгийг байгуулсан учраас тэдний зүгээс олон нийтийн  мэдээллийн хэрэгслээр гарсан ноцтой мэдээлэлд анхаарал хандуулан ажилласнаар ийнхүү эхнээсээ үр дүн гарч эхэлснийг тодотгож байна.  Тэдний зүгээс өнгөрсөн сарын 16-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямбаатар,  Монгол Улсын Ерөнхий прокурор болон Тагуулын ерөнхий газар, АТГ,  ЦЕГ-ын даргад санал хүргүүлж буйгаа зарласан. Үүний дагуу дээрх газруудаас Ажлын хэсгийн гишүүдэд хариу мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн  шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг  харьяаллын  дагуу АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Дараагийн асуудал нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдэллийн дагуу Тагнуулын ерөнхий  газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. Түүнчлэн ХЗДХ-ийн сайдын зүгээс эдгээр асуудалд онцгой  анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Ажлын хэсгийнхэнд тус тус албан бичгээр мэдэгджээ.

Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн реферэнт Г.Галбадрах, Б.Галданжамц, зөвлөлийн шинжээч Б.Бямбацогт нарт Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу Тагнуулын ерөнхий газар шалгаж байгааг дуулгажээ. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороо“парк виев” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлсэн гэжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс  хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг  нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгааг ч мөн гишүүдэд мдэээлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлснээр  дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад Ажлын хэсгийнхэн анхаарал хандуулан ажиллах болно гэлээ.  Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой  хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шууд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-05-14 11:54:19

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:33:19

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мал төллөлт 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2021-05-14 10:29:18

 

2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 81.9, хангайн бүсэд 67.7, төвийн бүсэд 63.7, зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.Улсын хэмжэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна
Нийтэлсэн: 2021-05-14 10:25:56

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2021-05-14 10:21:32

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:12:10

 

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЗДТГ-ын болон дүүргийн Цэргийн штабын алба хаагчдын батлан хамгаалах салбарт ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх БАЙРШЛУУД
Нийтэлсэн: 2021-05-14 10:07:32

 

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй ханда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана
Нийтэлсэн: 2021-05-14 10:04:36

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр хичээллээд сурагчдын ЗУНЫ АМРАЛТ эхэлнэ
Нийтэлсэн: 2021-05-14 10:01:12

 

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дуга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: СЭЛЭНГЭ, ДАРХАНЫГ УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОРЛОХУЙЦ МАЛ, АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРЧИМЖСЭН БҮС НУТАГ БОЛГОНО
Нийтэлсэн: 2021-05-14 09:51:52

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших