Нууц мэдээллийн уурхай

ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн: 2021-05-14 10:33:19

 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна.

MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав.

Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрснийг Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр мэдээллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2015 онд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулж, тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субьект, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.

Иргэнд олгох зээлийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, хяналт, стандарт байхгүй, улсын төсөвт тус зээлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар төлсөн тохиолдол байхгүй, хэт өндөр хүү, алданги тооцож, гэрээ байгуулны шимтгэл, хураамж авдаг. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний мэдээллээс үзэхэд 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 23.983 үл хөдлөх хөрөнгө барьцаалагч иргэн 56.996 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, харин тодорхой, тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээдэд 91.988 барьцааны гэрээ байгуулсан байгаа нь үүний цаана эдгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компаниуд болон иргэд ашиг олох зорилгоор байнга иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж байгааг дурдав. Нөгөө талаас, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх голлох хэрэг маргааны нэг нь зээлийн гэрээтэй холбоотой байдаг бөгөөд нийт маргааны 39 хувийг эзэлдэг. Үүний 20 гаруй хувь нь бүртгэл, тусгай зөвшөөрөлгүй, ашгийн төлөө байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид байгаа гэв.

Хуулийн төсөл батлагдснаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болгосноор тэдгээрийн мөнгөний эргэлт тодорхой болж, татвар шударгаар төлдөг болох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгай, залилангийн гэмт хэрэг, мөнгө угаах, татвараас зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд буурахад нөлөөлнө гэж үзсэн байна. Бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд хүү авах эрхгүй байх зохицуулалтыг тусгаснаар бүртгэлгүй, татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах нөхцөл бүрдэнэ гэлээ.  

Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийтэлсэн: 2021-06-24 20:22:38

 

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Нийтэлсэн: 2021-06-24 18:06:35

 

​ Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн и ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
Нийтэлсэн: 2021-06-24 15:41:31

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов
Нийтэлсэн: 2021-06-24 13:54:43

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов. Энэхүү хуралд 30 гару ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2021-06-24 13:49:32

 

Дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ
Нийтэлсэн: 2021-06-24 13:44:58

 

2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод ирэв.Энэ оны хэмжээнд “Ханбогд кашмер ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлын хуулийг сунгавал ХУУЛЬ ЗӨРЧИНӨ
Нийтэлсэн: 2021-06-24 13:24:09

 

Цар тахалтай тэмцэхтэй холбоотой зарим асуудлыг зохицуулах үндэслэл болгож УИХ-аас “КОВИД-19-ын хууль”-ийг өнгөрсөн онд баталсан.Хуулийн бүтэн нэр нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх с ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жирэмсэн ээжүүдэд “Амин дэмийн багц” бэлтгэн хүргүүлжээ
Нийтэлсэн: 2021-06-24 13:10:05

 

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжид Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих  “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлжээ.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 21, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа
Нийтэлсэн: 2021-06-24 12:58:14

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа.УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаана ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын 12 жүдоч Токиогийн олимпыг зорино
Нийтэлсэн: 2021-06-24 12:54:48

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос "Токио 2020" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна.Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоорэмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кгэрэгтэйчүүдийн -60кг, - ..

Сэтгэгдэл бичих Цааш унших