Нууц мэдээллийн уурхай

Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа

Нийтэлсэн: 2021-06-24 12:58:14

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн.

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байгаа аж.

Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиэтл (1500) хотод тус тус  олноор төвлөрөн суурьшдаг.

Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүссэн гэж Засгийн газар үзсэн гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сибирийн түймрийн утаа нутгийн хойд хэсгийг бүрхэж байна
Нийтэлсэн: 2021-08-04 12:35:32

 

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхээд байна. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа юм.Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутгаар /Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар/ улам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр хичээл эхэлнэ
Нийтэлсэн: 2021-08-04 12:18:48

 

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр хичээл эхэлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 19 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа болно
Нийтэлсэн: 2021-08-04 12:13:41

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2021 оны наймдугаар сарын 09-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах гэж байна. Интернет орчинд холбогдсон компь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долдугаар сард гадаадаас 5,879 иргэн ирснээс 3,562 хүнийг гэрт нь тусгаарлажээ
Нийтэлсэн: 2021-08-04 11:57:20

 

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрөгч долдугаар сард нийт 49 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улсад байгаа иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгууллаа.Дээрх нислэгээр 5,879 иргэн ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2020 ОНЫ 117 -Р ЗАХИРАМЖААР БАЙГУУЛСАН ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2021-08-04 11:42:45

 

#Хөвсгөл аймаг нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт жи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Финландын Гадаад хэргийн сайдтай сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцав
Нийтэлсэн: 2021-08-04 11:29:44

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой өнөөдөр цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж аху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Том мөнгөн дэвсгэрт гаргах судалгааг хийхийг Төв банканд үүрэг болголоо
Нийтэлсэн: 2021-08-04 11:04:33

 

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.Г.Занданшатар төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банк ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ” ГАРГАНА
Нийтэлсэн: 2021-08-04 10:41:19

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН: ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-08-04 10:35:54

 

Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Сумъяабазар: Дуу, бүжгийн тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны үйл ажиллагааг нээх боломжтой
Нийтэлсэн: 2021-08-04 10:20:28

 

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа.Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ко ..

Сэтгэгдэл бичих Цааш унших