Нууц мэдээллийн уурхай

Сталин, Черчиль, Рузьвелтийн амийг аварсан тагнуулч нас нөхцжээ

Нийтэлсэн: 2012-01-13 17:24:37

Энэ сарын 10-нд “Тегеран 43” киноны бодит дүр Зөвлөлтийн алдарт тагнуулч, нууц туршуул Геворк Андреевич Вартанян Москва хотын Боткины эмнэлэгт нас баржээ. 1943 онд 19 настай Вартаняны удирдсан тагнуулын бүлэг Тегеранд уулзалдсан “Их Гурав”-ын амийг аварсан юм. 19 настай тагнуулч Рузвельт, Сталин, Черчиллийн амь насанд халдах гэсэн III рейхийн тусгай албаны төлөвлөгөөг нураасан. Бид Зөвлөлтийн “Тегеран 43” киног үзэх дуртай байсан, зарим үзэгчид санаж байж ч магадгүй. Киноны бодит түүхийн гол баатар Вартанян ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан Зөвлөлтийн 3 тагнуулчийн нэг нь юм. Бусад хоёр тагнуулч Николай Кузнецов, Рихард Зорге нарыг баатар цолоор нэхэн шагнасан. 1943 оны 11 дүгээр сард Тегеранд уулзалдах Холбоотон гүрнүүдийн удирдагчдыг устгах төлөвлөгөөний талаар хамгийн анх Николай Кузнецов Зөвлөлтийн командлалд мэдэгдэж байсан. Бидний үеийнхэн түүний тухай “Хатан зоригтон” киног бас үзэж байсан. Германы хорлон сүйтгэгчдийн бүлгийг Отто Скорцени (“Чөлөөлөлт” кинон дээр Муссолинийг олзноос чөлөөлдөг) толгойлох байсан ба СС-ийн хурандаа Ульрих фон Ортеля согтуудаа Зөвлөлтийн тагнуулч Кузнецовт (дэслэгч Пауль Зиберт) “Бид Сталин, Черчиллийг устгаж дайны үйл явцыг өөрчлөнө. Харин Рузьвелтийг хулгайлж Америктай тохироо хийнэ. Бид хэд хэдэн бүлэг болж Иран руу ниснэ. Бэлтгэлээ Копенгагенд хийж байна” гэж ярьсан байдаг. 19 настай Зөвлөлтийн тагнуулчийн бүлэг Иран дахь Германы тагнуулын сүлжээг илрүүлж өөрсдийн нь эсрэг ажиллуулж байсан ба хорлон сүйтгэх эхний багийг баривчилж аюулгүй болгосон юм. Тагнуулын ажиллагаа нь нурсныг мэдсэн Абверын удирдагч Канарис Отто Скорцинийн удирдсан хоёрдахь багийг илгээхийг зогсоосноор бидний амийг аварсан гэж Отто Скорцени дурсамжиндаа бичжээ.


Жич: Зөвлөлтийн алдарт тагнуулчийн жинхэнэ нэрийг XXI зуунд л ил болгосон юм.


Mr.Tuulai NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана
Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтэлсэн: 2020-08-12 14:25:34

 

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-12 14:19:08

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн ирг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мобиком” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 12:04:23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа “СПУТНИК V” гэж нэрлэв
Нийтэлсэн: 2020-08-12 12:00:15

 

Өчигдөр /2020.08.11/ болсон засгийн газрын уулзалтын үеэр “Ковид-19”-ийн эсрэг Оросын вакцин бэлэн болсон гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна. Тэрээр Оросын вакцин туршилтын шаардлагатай бүхий л үе шатыг явж, үр дүнтэй байгаа нь батлагдсан гэж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 11:51:58

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2020-08-12 11:46:33

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, олон жилийн найрсаг харилцаатай хөрш хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлууд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-12 11:42:20

 

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэллээ.Энэхүү шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов
Нийтэлсэн: 2020-08-12 11:26:42

 

 Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өнөөдөр зарлан хуралдуулав. Хурлаар 10 сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-12 11:23:35

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших