Нууц мэдээллийн уурхай

Ц.Оюунгэрэл сайдаа! Хятадын соёлын бодлого Чингис хаанаар оролдоод байна

Нийтэлсэн: 2012-08-29 20:22:39

Хятад олон жилийн өмнөөс манай түүх соёлыг булаацалдаж эхэлсэн. Үүний нэг баталгаа бол Монгол үндэсний дээлийг өөрийн нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хүсэлт тавьсан явдал юм. Энэ мэтчилэн манай улсыг бусад улс оронд өөрийн нэг муж мэт харагдуулахыг зорьсон олон бодлого ил далд аргаар явагдсаар байгаа нь нууц биш.

 

Хамгийн сүүлд л гэхэд Хятадын Гирин мужийн Сун юань хотод, Чингис хааны 22 м өндөр хүрэл хөшөө бүхий "Чингис хааны үндэстний соёлын цэцэрлэгт хүрээлэн" байгуулж байгаа.

 

Уг хөшөөг Бээжингийн “Жин тай” корпорацийн хандивласан 160 тонн хүрлээр цутгаж байгаа аж. Энэ бол цэвэр тэдний соёлын бодлого. Хэрвээ бид Наполёоны 22 метр өндөр хөшөөг бариад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бүтээнээ гэвэл утгагүй асуудал гэдгийг хэн ч хэлнэ.


Чингис хаан хэдий дэлхийн түүхийг бүтээсэн ч тэрбээр өөрийн гэсэн улстай, удам угсаа нь өнөө хэр тасраагүй байгаа монголчууд бид. Гэвч хятад яагаад Чингис хааныг ийнхүү өмчилнө вэ?  Хэрвээ бид  өөр нэг эзэнт гүрний хааны хөшөөг барьж түүндээ ҮНДЭСНИЙ гэсэн тодотгол өгвөл яах вэ? Ямар зорилготой байгаа гэдэг нь бүр ч  илүү тод харагдаж байх шиг байна. Биднээс түүх соёл, ёс уламжлалыг нь минт хулгайлах гээд байна уу эсвэл  биднийг  нэгтгэж үндэс мэт харагдуулах гээд байна уу.

 

Хятад дэлхийд том гүрэн болохын тулд янз бүрээр үзэж байгаа. Энэхүү Чингис хааны нэрээр нэрийдсэн Хятадын үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Чингис хааныг өөрсдөдөө хамаатуулж манай улсыг тэдний дагуул мэт харагдуулах хамгийн амархан арга.

 

Бүр тодруулбал тус хөшөөний эх загвар болоод үндсэн гүйцэтгэлийг нь Монголын залуу барималч А.Очир хийж буй аж. Тэрбээр өмнө нь Засгийн газрын ордны өмнөх Чингис хааны хөшөө, Чингүнжавын 300 жилийн ойд зориулан Хөвсгөл аймагт босгосон хөшөө, мөн Булган аймагт хоёр сарын өмнө нээлтээ хийсэн Цогт хунтайжийн хөшөөг тус тус урласан юм байна.

 

Өмнөд хөршийн Соёлын газрын мэргэжилтнүүд залуу уран бүтээлчийн босгосон хөшөө дурсгалууд, Монголд хийж байсан ажлуудыг судалж байгаад өөрийн нутагтаа 22 метр өндөр Эзэн богд Чингис хааныг сүндэрлүүлэх санал тавьсан гэдэг.

 

Дэлхийн анхаарлыг татахуйц сүрлэг сайхан хөшөө монгол хүний гараар бүтэж буй нь бахархалтай ч Чингис хаан, нийт монгол угсаатны төвийг Ордост төвлөрүүлэх гэсэн өмнөд хөршийн бод лого эрчимжиж байгааг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Одоо бидний найдах ганц зүйл бол шинэхэн Соёлын яам болоод байна.


 

Chuhal.mn Баярбаясгалан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баян Базарт “гологдсон” дуучин Б.Аззаяагийн дараагийн сонголт
Нийтэлсэн: 2020-04-10 20:13:54

 

4 сарын 10 Хар нялхаараа тодорсон “од” охид хаа очиж намдуухан явдаг уламжлалтай. Болж өгвөл зүрх сэтгэлийн нандин холбоо болоод гэр бүлийн асуудлаас хол зайдуухан байхыг эрхэмлэдэг. Харин Аззаяагийн хувьд хэдийнэ хайр сэтгэл болоод хамаг амьдралаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2020-04-10 18:04:27

 

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ НАР ТАНАА
Нийтэлсэн: 2020-04-10 17:37:06

 

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НАМЫНХАА ЗАЛУУЧУУДЫГ МӨНГӨӨР БИШ ҮЗЭЛ БОДЛООР УРАЛДУУЛАХЫГ С.ЭРДЭНЭЭС ШААРДЛААс
Нийтэлсэн: 2020-04-10 14:36:07

 

АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэд “залуучуудыг үзэл бодлоор нь биш мөнгөөр уралдуулахаа болих” шаардлагыг хүргүүлж буйгаа мэдээллээ.С.Эрдэнэ дарга “Хичнээн боловсрол,мэдлэг,царайтай байгаад мөнгөгүй бол дэвшиж чадахгүй” гэсэнҮБХ-ын ги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй
Нийтэлсэн: 2020-04-10 14:23:19

 

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
Нийтэлсэн: 2020-04-10 13:30:03

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:46:54

 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“COVID-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦ БАЙДАЛ
Нийтэлсэн: 2020-04-10 12:35:43

 

4 сарын 10 Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ ✅ 1. Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ: Дөрөвдүгээр сарын 5-наас өмнө олгосон богино хугацааны визийг түр хүчингүй болголоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:17:35

 

арын 10 БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-04-10 11:58:57

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших